1934 онд Rca Victor пүүс Людовиг Ван Бетховены Тавдугаар яруу тунгалаг найраг хөгжмийн бичлэгтэй минутанд 33 бүтэн ба гуравны нэг эргэлттэй пянзыг анх гаргажээ.
1935 оны энэ өдөр АНУ-ын ивээлээр байгуулагдсан Филиппиний хамтын нөхөрлөлийн анхны Ерөнхийлөгчөөр Мануэл Кезон сонгогдсон байна.
1976 онд Америкийн сансар судлалын төвийнхөн олон дахин ашиглах хөлгийг анх удаа олон нийтэд танилцуулсан байна
1996 оны энэ өдөр АНУ-ын дэд Ерөнхийлөгч байсан Спиро Агню 77 насандаа таалал төгсчээ. Тэрээр Ричард Никсоныг Ерөнхийлөгч байх үед энэ албан тушаалыг 1969-1973 онд хашиж байв.
Энэ өдөр төрсөн алдартанууд
1962 онд уралдааны автомашины "Формула-1" тэмцээний дэлхийн аварга, Английн Дэмон Хилл мэндэлжээ.