1977 оны энэ өдөр Дуурийн алдартай дуучин, сопрано хоолойт Мариа Каллас 53 насандаа Парис хотод таалал төгсжээ.

1978 оны энэ өдөр Иранд Рихтерийн шаталбараар 7.5-7.9 баллын хүчтэй газар хөдөлснөөр 25 мянган хүн амь үрэгдсэн байна.

1857 оны энэ өдөр Бостон хотын Жейн Пирпонт “Jingle bells” нэрээрээ илүү алдартай "Оne horse open sleigh" гэдэг дууны зохиогчийн эрхийг авчээ. Ням гаригийн тоглолтод анх зориулагдсан энэхүү дуугүйгээр зул сарын баяр өнгөрөхгүй больжээ.

1987 оны энэ өдөр канадын Монреал хотноо дэлхийн озоны давхрагыг устгагч химийн бодисын үйлдвэрлэлийг хязгаарлан улмаар зогсоох тухай протоколд дэлхийн олон орнууд гарын үсэг зурлаа.

1859 оны энэ өдөр төв ба өмнөд Африкийг судалж байсан Шотландын судлаач, жуулчин Давид Левингтон “Ньяса” нуурыг анх нээжээ.

1906 оны энэ өдөр Рауль Амундсен өмнөд соронзон туйлыг нээв.

1983 оны энэ өдөр жүжигчин Арнольд Шварценеггер америкийн иргэншил авчээ.

Энэ өдөр төрсөн алдартанууд

1945 оны энэ өдөр оросын хошин шогийн алдарт жүжигчин шогийн алдарт жүжигчин евгений петросян мэндэлжээ.

1745 оны энэ өдөр наполеоныг дарсан оросын алдарт жанжин, генерал Фельдмаршал Михаил Илларионович Кутузов /1813 он/ мэндэлжээ.

1968 оны энэ өдөр дуучин Marc Anthony мэндэлжээ.

1976 оны энэ өдөр дуучин, ая зохиогч Tina Barrett мэндэлжээ.