1972 оны энэ өдөр Монгол улс Австралитай дипломат харилцаа тогтоов.

1935 оны энэ өдөр Германд нацистууд Нюрнбергийн хуулийг баталжээ. Ингэснээр шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ.  Бүх еврейчүүдийн иргэний эрхийг хассан байна.

1949 оны энэ өдөр Конрад Аденауэр баруун Германы анхны канцлераар сонгогдсон байна. Мөн Теодор Хесс анхны Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

1959 оны энэ өдөр Оросын удигрдагч Никита Хрушев АНУ-д айлчилжээ.

1983 оны энэ өдөр Израилийн Ликуд намыг үүсгэн байгуулагч Ерөнхий сайд Меначим Бегин албан тушаалаасаа огцорчээ. Түүний оронд Ицхак Шамир Ерөнхий сайд болжээ.

2000 оны энэ өдөр Сидней дэх Олимпийн их наадам эхлжээ.

Энэ өдөр төрсөн алдартанууд

1984 оны энэ өдөр хунтайж Charles, гүнж Diana нарын хүү хунтайж Harry мэндэлжээ.

1946 оны энэ өдөр холливуудын од, кино жүжигчин Tommy Lee Jones мэндэлжээ. Түүнийг “Хар хувцастангууд” киногоор маш сайн таних билээ.

1254 оны энэ өдөр 13-р зууны нэрт судлаач, шинжээч Marco Polo мэндэлжээ.