1930 оны энэ өдөр Адольф Гитлер удирдсан Үндэсний Социалист нам Рейхстаг дах хамгийн нөлөө бүхий хоёр дахь нам болов. 1939 оны энэ өдөр Игорь Сикорскийн бүтээсэн “VS-300” нисдэг тэрэгний анхны нислэг амжилттай боллоо. 1998 оны энэ өдөр “Майкрософт” компани дэлхийн хамгийн баян компаниар тодров. 1959 оны энэ өдөр “Луна-2” хиймэл дагуул саран дээр ослын буулт хийсэн. Энэ үед АНУ, ЗХУ-ын хооронд сар руу түрүүлж хүрэх уралдаан болсон. Энэ өдөр төрсөн алдартанууд 1983 оны энэ өдөр дуучин, дуу зохиогч Эми Вайнхаус /Amy Winehouse/ Лондоны хойд хэсэгт орших гэртээ төржээ. 1916 оны энэ өдөр Чилийн коммунист намын тэргүүн асан Луис Корвалан мэндэлжээ. 1965 оны энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч асан Dmitry Medvedev мэндэлжээ.