1930 оны энэ өдөр Адольф Гитлер удирдсан Үндэсний Социалист нам Рейхстаг дах хамгийн нөлөө бүхий хоёр дахь нам болов.

1939 оны энэ өдөр Игорь Сикорскийн бүтээсэн “VS-300” нисдэг тэрэгний анхны нислэг амжилттай боллоо.

1998 оны энэ өдөр “Майкрософт” компани дэлхийн хамгийн баян компаниар тодров.

1959 оны энэ өдөр “Луна-2” хиймэл дагуул саран дээр ослын буулт хийсэн. Энэ үед АНУ, ЗХУ-ын хооронд сар руу түрүүлж хүрэх уралдаан болсон.

Энэ өдөр төрсөн алдартанууд

1983 оны энэ өдөр дуучин, дуу зохиогч Эми Вайнхаус /Amy Winehouse/ Лондоны хойд хэсэгт орших гэртээ төржээ.

1916 оны энэ өдөр Чилийн коммунист намын тэргүүн асан Луис Корвалан мэндэлжээ.

1965 оны энэ өдөр ОХУ-ын ерөнхийлөгч асан Dmitry Medvedev мэндэлжээ.