1788 оны энэ өдөр Нью Йорк АНУ-ын нийслэл болжээ.
1974 оны энэ өдөр Японы зэвсэгт этгээдүүд Францын Элчин сайд болон өөр 10 хүнийг барьцаалсан хэрэг Нидерландад гарчээ. Тэд Дамаскус хот руу нисч, дөрөв хоногийн дараа бууж өгчээ.
1965 оны энэ өдөр "Битлз" хамтлаг "Yesterday" дуугаа олны хүртээл болгож байжээ.
1959 оны энэ өдөр зөвлөлтийн Луна-2 станц саран дээр очсон анхны сансрын төхөөрөмж болов.
1902 оны энэ өдөр хурууны хээгээр хэрэгтнийг анх Их Британид илрүүлж байсан байна.
Энэ өдөр төрсөн алдартанууд
1766 оны энэ өдөр америкийн зартай худалдаачин Самюэль Уильсон төржээ. АНУ-ын "Сэм авга" хоч түүний нэрнээс үүдэлтэй.
1857 оны энэ өдөр 1905 онд чихэр үйлдвэрлэгч “Hershey Chocolate” Company-ийг анх үүсгэн байгуулсан Milton Hershey мэндэлжээ.