1923 оны энэ өдөр Олон улсын цагдаагийн байгууллага буюу Интерпол байгуулагджээ.

1962 оны энэ өдөр Лаос улс, Хятад, Умард Вьетнамтай дипломат харилцаа тогтоосоны дараа Тайваньтай дипломат харилцаагаа тасалсан байна.

1993 оны энэ өдөр ЗХУ-ын зургаан бүгд найрамдах улс болох Орос, Белорусь, Казахстан, Узбекстан, Армен, Тажикистан улс Оросын рублийг мөнгөн тэмдэгтээ болгох гэрээнд гарын үсэг зурав.

1994 оны энэ өдөр Берлин дахь АНУ-ын армийн төв байранд АНУ-ын од, зураастай далбааг сүүлчийн удаа бөхийлгөжээ. Хагас зуун жилийн дараа америкийн арми тус хотод байрлахаа больсон байна.

Энэ өдөр төрсөн алдартанууд

1533 оны энэ өдөр Английн хатан 1-р Элизабет мэндэлжээ.

1820 оны энэ өдөр Германы алдарт химич, эрдэмтэн August Kekule мэндэлжээ.