А.ШАГАЙ
Дотоод оюун ухааныг нээн илрүүлэх онолын судалгааны хүрээнд Австралийн хэсэг эрдэмтэд цуварсан соронзон хүчний нөлөөгөөр тархины үйл ажиллагааг сайжруулдаг малгай зохион бүтээжээ. Урьд өмнө нь байгаагүй уг малгайны тусламжтайгаар хүний тархины ашиглагддаггүй хэсгүүдийг нээн гаргаж ирэх зорилготой аж. Зохион бүтээгчид нь “сэтгэдэг тархи” хэмээн нэрлээд буй уг малгай туршилтын явцдаа гайхалтай сайн үр дүн үзүүлсэн аж. Малгайг хэдхэн минутын турш өмсөхөд л хүний унших чадвар болон урлагийн мэдрэмж илт дээшилсэн байж. Зохион бүтээгчид анх энэ малгайг бүтээх санаагаа жүжигчин Дастин Хоффманы тоглосон “Борооны хүн” кинон дээр гардаг шиг маш их мэдлэгтэй боловч ой ухааны сааталтай хүмүүсээс олж харжээ. Тэдний ихэнх нь ой тоонд багтамгүй үйлдлийг цээжээрээ бодох чадварлаг зураг зурах, заримд нь ганцхан удаа сонссон, хөгжмөө бүтнээр зөв тоглох зэрэг шинжлэх ухаанаар тайлагдаагүй хачин жигтэй шинжүүд илэрдэг байна. Гэхдээ тэд тийм ч олон байдаггүй. Бүрэг өвчтэй хүмүүсийн 10 хувьд нь дээрх шинж тэмдэг илэрдэг. Малгайнд хүний тархины зүүн хэсгийг цочроох соронзон утас байх ба тархины баруун хэсэгт байрлах соронзон нь илүү нарийвчилсан мэдээллийг унших аж. Харамсалтай нь туршилтын үеэр гайхалтай үр дүнг харуулсан ч энэ нь ганц цаг л үргэлжилсэн гэнэ.