1962 оны энэ өдөр 18 настай Петер Фечтер гэгч хүү Берлиний ханыг давах гэж байгаад Зүүн Германы цэргүүдэд буудуулжээ. Түүхэнд Берлиний ханатай холбоотой гарсан хэрэг явдлын хамгийн аймшигтэй нь энэ юм. Тэр үед харуул хийж байсан хоёр цэргийг хожим 1996 онд хүний амь хөнөөсөн хэргээр шийтгэжээ.
1960 оны энэ өдөр Франц улсын харьяанаа гарсан Габон улс тусгаар тогнолоо тунхаглажээ.
1969 оны энэ өдөр зүрх шилжүүлэн суулгаснаас хойш 9 сар, 15 хоног амьдарсан Филип Блайберг нь Өмнөд Африкт байхдаа нас баржээ. Тэрээр зүрх шилжүүлэн суулгуулсан хүмүүсээс тухайн үедээ хамгийн өндөр насалсан юм.
1975 оны энэ өдөр ЗХУ-ын атомын шумбагч онгоц мөсөн доогуур Умард туйлд хүрсэн анхны хөлөг онгоц болсон байна.
1976 оны энэ өдөр Филиппинийн Минданао арал дээр болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас наад зах нь 8000 гаруй хүн амь үрэгджээ.
1978 оны энэ өдөр Америкийн гурван иргэн Бен Абруззо Макси Андерсон, Ларри Ньюмен нар агаарын бөмбөлөг Атлантын далай дээгүүр гарсан анхны хүмүүс болсон аж.
1985 оны энэ өдөр Ливаны нийслэл Бейрут хотод машинд суурилуулсан бөмбөг дэлбэрч 60 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархадсан байна.
1987 оны энэ өдөр Адольф Гитлерийн туслах Рудольф Гесс “Спандау" хорих лагерьт хоригдож байхдаа цахилгааны утсаар өөрийгөө боомилон амиа хорложээ.
1988 оны энэ өдөр Пакситанд сууж байсан АНУ-ын Элчин сайд Арнольд Рафель болон Пакистаны Ерөнхийлөгч Зиа Уль-Хак нар онгоцны ослоор амь үрэгджээ.
1999 оны энэ өдөр Туркийн Измит хотод рихтерийн шаталбараар 7.4 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 17 мянга гаруй хүн амь үрэгджээ.
1999 оны энэ өдөр Британийн гүнж Диана 1997 онд Парист авто замын ослоор өөд болсон хэрэгт Францын шүүх жолооч Генри Полыг буруутай гэж үзээд уг хэргийг хаав.
Энэ өдөр төрсөн алдартанууд
1943 оны энэ өдөр кино жүжигчин Robert DeNiro мэндэлжээ.
1926 оны энэ өдөр Хятадын ерөнхийлөгч асан Jiang Zemin мэндэлжээ.
Эх сурвалж:www.zms.mn
Дэлгэрэнгүй мэдээллийг” UB лавлах 1617”-оос авна уу.