Б.БАРС

ЯмайкийнЦахил­гаангэж алдаршсан хөн­гөн атлетикч Усэйн Болт Рио-Де-Жанейрогийн олимпод гурван алтан медаль халааслантрипл триплбуюу дараалж гурван олимпод тус бүр гурван алтан медаль авах зорилго тээж буй. Тэрээр Рио-Де-Жанейрод 100 метрийн гүйлтэд түрүүлэн аваргалснаар энэ зорилгодоо нэг алхам ойртоод байгаа билээ.

Алдарт тамирчин гүйл­тээс гадна амьдралааскайфавдаг өөр нэг зүйл бол төрөлх Ямайкийнх нь рэгги хөгжимд бүжиглэх явдал гэж нэг бус удаа хэлсэн билээ. Иймээс ч тэрээр зав чөлөө олд­вол чихэвчэнд нь эгшиг­лэх рэггигийн аяст бүжиг­лэдэг аж.

Тэгвэл Рио-Де-Жаней­род таван алт, нэг мөнгөн медаль хүр­тэн зодог тайлснаа мэдэгд­сэн АНУ-ын домогт усанд сэлэгч Майкл Фелпс хөзрийн покер тог­лоо­монд “нугасгүй” гэдгээ нуудаггүй. Тэр ч бүү хэл “Caesars Palace Classic” гэх покерийн олон улсын нэр хүндтэй тэмцээнд оролцон есдүгээр байрт шалгарч байжээ. Иймээс ч тэрээр сэлэх бүртээ өрсөлдөгчдийнхөө нөөц боломжийг тооцоолоод покерийн бодлого бодон хождог хэмээн нэг бус удаа хошигнож байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин