Т.БАТСАЙХАН

Энэ жилийн баяр наадмаар Зэвсэгт хүчнийАлдарспорт хорооны­хон өнгөтэй сайхан наадлаа. “Алдар”-аар овоглосон аварга, арслан, харцага, начингууд төрж, барилдааны талаарх хөө­рөл­дөөн одоо ч намжаагүй байнаТиймээс энэ удаагийн Монгол Улсын төлөө буландаа хүчтэн төрсөн дэвжээнийгол хүчнь болсонАлдарспорт хорооны дэд дарга, хурандаа Д.Цог-Эрдэнийг урилааТүүнийг салбарынхан ньАлдарын буурал Цогоохэмээн нэрлэсэн нь учиртайЭнэ эрхэм олон цагийн урсгалдАлдарспорт хороог аварч, хөлд оруулж, хөгжүүлж энэ цаг үетэй зол­гуулсан гавьяатай. Зэвсэгт хүчинд зүтгэсэн түүний 30-аад жилийн хөдөлмөр энэ л салбарт шин­гэсэн юм билээ.

8-2-3Тэрээр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын хүнБагаасаа цэргийн хүн болно хэмээн мөрөөдөж, энэхүү мөрөөдөл нь спор­тоор дамжин биеллээ ол­­сонд тун бэлгэшээж явдаг нэгэн. 1983 онд цэрэгт татагдаж, тухайн үедээАлдарын аварга”, “Армийн аварга”, “Шинэ дайчдын аваргазэрэг тэмцээнд сагсан бөмбөгийн төрлөөр оролцдог байжээБагийн спортод авьяас чадвараараа танигдаж байсан түүндАлдарспорт хорооны тамирчнаар үлдэх боломж гарчээТэрээр энэ салбартаа үлдэж хороондоо нэг жил ажиллаад ОХУ-ын Ленинградад Цэргийн бие тамирын сургуульд очиж суралцсан түүхтэйТөгсөж ирээд Ардын армийн 131 дүгээр анги буюу Зүүн баянгийн цэргийн анги руу томилогджээТэрээр энэ тухайгааБи ОХУ-ын цэргийн сургуулийг онц дүнтэй төгссөнИрээд Цэргийн нэгдсэн сургуулийн багш, аз таарвалАлдар”-таа дасгалжуулагч болчих байх гэж их горьдож байлаа. Гэвч намайг Батлан Хамгаалах яамны сайдын зөвлөлөөс Дорноговь аймгийн Зүүнбаянгийн цэргийн анги руу томилж байлаа. Тухайн үед Зүүнбаянд ажилласан л бол сайн офицер болно гэсэн бичигдээгүй хуультай байсан юм. Тэр ангид би биеийн тамир спортын даргаар ажиллаж маш олон зүйл сурсангэж байвТэрээр бас нэгэн сонирхолтой түүхийг хуваалцсан юм. Тухайн үед Зүүнбаянгийн вагон орой 18.30 минутад хот руу хөдөлдөг байжээНэг өдөр галт тэрэг хөдөлснөөс хоёр цагийн дараа  Батлан хамгаалах яамнаас залгажМаргааш өглөө 09.00 цагт болох конкурст ирж чадах ууХэрэв тэнцвэл Цэргийн нэгдсэн сургуульд биеийн тамирын багшаар үлдэх юмгэжээДэслэгч Д.Цог-Эрдэнийн зүрх ёстой л дэнсэлж эхэлжээ.

Шал­гал­тад орж, цэргийн сургуульд баг­шаар ажиллах хүсэл нь бу­цалж байсан гэдэгТухайн үеийн ангийн захирагч руугаа залган зөвшөөрөл авч, машинтай найзаасаа хүргэж өгөхийг гуйж, 600 гаруй км-ийн холоос тэмүүлсэн гэдэгТухайн үед зам ха­­рилцаа хөгжөөгүй боло­­­хоор шөнөжин дав­хиад ч өглөөний 09.00 цагт шалгалтандаа ам­жи­хааргүй байсан гэдэг. Хо­­жиг­­дож ирсэн ч түүний холоос тэмүүлсэн хичээл зүтгэлийг багш нар нь үнэлж шалгалтад оруулжээТэрээр Болгар, Бээжин, ОХУ-ын  Бие тамирын дээд сургуулийг төгсөж ирсэн 30 гаруй офицертой өрсөлдөн нэг­дүгээр байрт шалгарч  Цэргийн нэгдсэн сургуульд багшаар үлдэх эрхтэй болжээ. Ийнхүү мэргэжилдээ хайртай, чадвартай, эрч хүч нь ханхалсан офицер гэдгээ тухайн үед батлан харуулж чаджээУдалгүй Д.Цог-Эрдэнэ БХЯ-ын сургалтын хэл­тэст биеийн тамир хариуц­сан офицероор ажилла­хаар болов.  1983 онд цэрэгт татагдаж ирээд  “Алдарспорт хо­роондоо тамирчнаар нэг жил ажилласан бол харин БХЯ-ын сургалтын хэлтэст ажиллах болсон энэ л үеэс тэрээрАлдар”-тайгаа дахин холбогдсон байдаг. Тухайн үедАлдарнийгэмлэг гэж байсан бөгөөд яаман дээр чиг үүргийг нь хариуцдаг мэргэжилтэн нь болсон юм. Ер нь үүнээс хойшАлдарын буурал ЦогооАлдараасаа салаагүй гэлтэйТэрээр “1990-ээд оны үед манай хороо зах зээлийн шуурганд нэр­вэгдэж их л хэцүү байлааЦэргийн хэллэгээр бол тэр шуурганаас их хохирол амссан. Гэхдээ цэрэг армийн спортын хөгжлийг түүчээлэх чиг үүргээ алдаагүйгэсэн юмД.Цог-Эрдэнэ яаманд гурван жил ажиллаадАлдарспорт хороонд дасгалжуулагчаар томи­логдон ирлээ. Түүний чин хүсэл нь ийнхүү биелсэн юм. ОХУ-ын Ленинградын их сургуулийн оюутан байхдаа, Зүүн баянгийн цэргийн ангид офицер бо­лохдоо, БХЯ-нд мэр­гэжилтэн байхдаа чАлдар”-таа л ирэх хүслээ өвөртөлж явсан гэдэгТэрээрАлдарспорт хороондоо дас­гал­жуулагчаар ирээд спорт тоглоомын төрлийг нь хөгжүүлэхээр зүтгэжээД.Цог-ЭрдэнэНамайг Алдарт ирэхэд сагсан бөм­бөг, хөл бөмбөг, волейбол зэрэг багийн спортын төрөл бүхэлдээ уначихсан байлаа. Үндэсний хэдэн спорт дээрээ л тогтож байсан. Энэ төрлийг хөл дээр нь босгох зорилгыг өвөртлөн ирж билээХүүхдүүдтэй ажиллахад үнэхээр урамтай байлаа. Яагаад гэвэл би багш, дасгалжуулагч хүн шүү дээ. 1993 онд Сагсан бөмбөгийн Залуучуудын улсын аваргаар охидын баг маань түрүүлж байв. Мөн 1992 оны На­­санд хүрэгчдийн улсын авар­гаар  манай баг түрүүлсэн. Сай­хан ам­жилтын он жи­­лүүд тэгж эхэлсэн дээгэж  байв. Тэрээр хэсэг нөхдийн хамт Монголын анхны лигийг зохион байгуулж байсан удаатай. Энэ нь одоогийн сагсан бөм­бөгийн хөгжлийн суурь байсан юм. ТэрээрАлдар”-таа дасгалжуулагчаар  гурван жил ажиллаад дахин БХЯ-нд томигдлооТухайн үеийн шаардлагаар өөр газар томилогдсон ч сэтгэл ньАлдар”-таа л байсан гэдэг. Тэгээд 1998 онд хүртэл БХЯ-нд ажиллаад эргээд хорооныхоо орлогч даргаар иржээТухайн үед түүндАлдар”-ыг аврах төлөвлөгөө л хэрэгтэй байж.   Тэрээр энэ тухайгааНамайг ирэхэд Алдар спорт хороог, Биеийн тамирын дээд сургуультай нэгтгэсэн байсан.  1946 онд бий болсон 70 жилийн түүхтэй том байгууллагыг зүгээр нэг дээд сургуультай нэгтгэнэ гэдэг бодлогын алдааБи үүнийг дарга нар болон тамирчиддаа ойлгуулах гэж их хичээсэнЭнэ зүтгэл маань ч талаар болоогүй. УдахгүйАлдарспорт хорооны даргаар О.Балжинням аваргыг томилсон байдагТүүнээс хойш би аваргатайгаа цугАлдар”-ыг алдар шиг авч явах гэж хичээж байсан дааТухайн үед бараг тамирчин гэж үлдээгүй бүгдийг ажлаас нь халсан байсанМөн бөхчүүдийгЗэвконцерн гэсэн БХЯ-ны харъяа компанид оруулж, спорт тоглоомын багийг тараачихсан байлаа. Үндсэндээ бол дахин Алдар спорт хороог сэргээн байгуулах ажил тухайн үед эхэлсэн байдаггэж байвТэрээр өөрийн багтайгаа хамтран 1998 оноос эхлэн өдийг хүртэл явахдааАлдар”-ыг ёстой л алдар шиг болгож чадсан юм. 20-оод жил орлогч даргаар ажилласан, хөдөлшгүй хүч, өөр тийш томилж боломгүй Зэвсэгт хүчний алба хаагч юм. Тиймдээ ч БХЯ-ны удирдлагууд түүнийг сүүлийн жилүү­дэдАлдар”-аас нь сал­галгүй, тэнд нь тууштай ажиллуулах болжээ. Тэрээр одоо чАлдар”-ынхаа галыг манаж, олон олон амжилтаар он цагийг түүчээлсээр суунаТүүнийг орлогч даргаар нь ажиллах хугацаанд тус хорооноос Хөдөлмөрийн баатар нэг, Ардын багш нэг, гавьяат дасгалжуулагч ес, гавьяат тамирчин зургаа, Монгол Улсын аварга  нэг, арслан гарьд тус бүр хоёр, начин 40 гаруй төржээЭдгээр тамирчны ам­жилтад түүний оруул­сан хувь нэмэр их гэдгийг сал­барын­хан онц­лон хүндэлдэг билээТүүний аав тээврийн жо­лооч Довчин хэмээн хүн байжээ. Наадмын өмнөхөн эрхэм хурандаа маань ээж ааваа тэнгэрт үдсэн байна.  “Миний энэ салбарт өнгөрүүлсэн он жилүүд магадгүй аав ээжийнхээ өмнө нүүр бар­дам байх юм сан гэж хүссэнийх байхХүсэл тэмүүлэл маань хөтөлсөөрАлдар”-ыгаа би алдрын зэрэгт хүргэснээ аавдаа ха­руулсандаа баяртай бай­даг.

Аав минь өнгөрөхдөөМиний хүү  цэрэг хүн мөрөө энгийн хүн энгэрээ харж явдаг юм шүүгэж захиж байлаа. Өнгөрсөн он жилүүдэд миний хичээл зүтгэл талаар болоогүй. Одоо олон амжилтын эзэд  болж яваадааАлдар”-ынхан баяртай байдаггэсэн юмТэрээр хүү, охин хоёртой бөгөөд хүүгээ цэргийн хүн болгожээ. Хүү нь аавынхаа  сурч байсан ОХУ-ын Санктпетербург /одоогийн/ хотын цэр­гийн сургуульд сурал­цаж байна. Удахгүй шинэ­х­эн офицер болоод аавдаа үнсүүлэхээр ирнэ. Ийнхүү Зэвсэгт хүчний салбарынАлдархэмээн нэгэн өрх айлын галыг нь таслахгүй ноцоож яваа эрхэм хурандаагийн ажил амьдралын нэгээхэн хэсгийг өгүүллээ. Одоо хурандаа Д.Цог-Эрдэнэ Монголын олимпийн медаль­­танАлдар”-аас төрөөсэй хэмээн чимээ­гүй­­хэн дотроо залбирч сууна лээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин