Б.БАРС

Оросын I Петр хаан 1709 онд зургадугаар сарын 27-нд цэргийн зөвлөлөө яаралтай хуралдуулж Шведийн хаан XII Карлын цэрэгтэй одоогийн Украины Ворскла голын хөвөөнд орших Полтав хотын орчимд тулалдахаар эцэслэн шийдвэрлэжээ. Полтавын тулалдаанд илт давуу хүчтэй Оросын цэрэг ялалт байгуулснаар олон жил үргэлжилсэн Умардын дайнд ялах нь тодорхой болж, Европт ноёрхох гэсэн Шведийн тэмүүлэлд цэг тавьсан юм.

Турк Оросын эсрэг холбоотон болж хамтран дайтахаас татгалзаж, Польшоос нэмэлт хүч ирэхгүй нь тодорхой болсны дараа XII Карл Оросын бэхлэлтийг шууд довтлохоор шийдвэрлэжээ. Ийм шийдвэр гаргахад нь I Петрийн армид Халимагийн морьт цэрэг нэмэлт хүч болон айсуй тухай тагнуулын мэдээ ирсэн нь нөлөөлсөн гэдэг.

Тулалдааны эхэнд Шведийн арми Оросын цэргийг ухраасан ч Халимагийн морьт цэргийн довтолгоонд арга буюу гэдрэг буцахад хүрсэн тухай түүхийн олон эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн нь бий. Тэр ч бүү хэлУрабуюуУрагшаахэмээн уулгалан хашгирч эрэмгийгээр давших морьтон халимагуудыг хараад I Петр хааны сэтгэл ихэд хөдөлж, “Виватгэхийн оронд давшилтандУрахэмээн хашгиран орж байх тухай тушаал гаргаж цөөнгүй халимаг дайчныг шагнаж урамшуулсан гэдэг юм билээ.

Юутай ч Полтавын тулалдаанд ялалт байгуулснаар Орос улс Шведийн түрэмгийллээс сэргийлэн Европын нөлөө бүхий гүрэн болсноо зарлан тунхагласан түүхтэй.

363 он

Эртний Ромын хаан ширээнд Иовиан сууж, христийн шашинтнуудын эрхийг сэргээжээ.

1615 он

Европын далайчид тус тивд анх удаа цай авчирчээ. Тэр цагаас хойш цай нь ялангуяа англиудын дуртай ундаа болсон байна.

1771 он

Орос гүрэн Крымийн хойгийг өөртөө эцэслэн нэгтгэжээ.

1931 он

АНУ-ын зохион бүтээгч И.Сикорски анхны нисдэг тэргийг зохион бүтээж патентаа авав.

1945 он

ЗХУ-ын удирдагч И.Сталинд генералиссимус цол олгожээ.

1954 он

ЗХУ-ын нийслэл Москвагаас холгүй орших Обнинск хотод дэлхийн анхны атомын цахилгаан станц ажиллаж эхэлжээ.

1954 он

Оросын нэрт дуучин Алсу Сафина төржээ. Татар хэлнээс орчуулбал Алсу гэдэг нь ягаан ус гэсэн утгатай аж.

1984 он

Европын хөлбөмбөгийн АШТ-д Францын шигшээ баг аваргалж, шилдэг тоглогчоор өрсөлдөгчдийнхөө хаалганд есөн гоол оруулсан тус багийн ахлагч М.Платини тодорсон байна.

1984 он

НҮБ тус өдрийг загасчдын баярын өдөр хэмээн зарлан тунхаглав.

1991 он

Словени, Хорват Югославын холбоот улсын бүрэлдэхүүнээс гарахаа зарласны дараа тус улсад иргэний дайн эхэлжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин