Б.ТУУЛ

 Хөлийн өсгийд яс ургахад маш их өвддөг. Тэгвэл энэ үед хэрхэн өвчиныг нь багасгах вэ? Хүчтэй өвдөх үед юуны түрүүнд та хөдөлгөөн багатай байж бүлээн усанд хөлөө дүрж аажмаар усны дулааныг нэмэгдүүлж, түүндээ 20 минут байлгаж, шөнөдөө өсгийдөө бүлээн жин тавьж бай.  Жин тавихдаа бүлээн усанд хэд давхарласан марль норгоод, усыг нь гоожоод байхааргүйгээр базаж, өвчтэй газраа тавин дээрээс нь чийг нэвтрэхгүй цаасаар хучиж хөвөн тавьж, бинтээр орооно. Ийм бүлээн жинг 6-8 цаг тавьж болно. Зөөлөн резин, эсгий, хөвөн зөөлөн материалаар өсгийдөө зөөлөвч хийж, өсгий орчимд зөөлөвч хийж өмсөх нь ясны ургацаг орчиныхоо эдийг гэмтээхээс хамгаалах, өвдөхийг багасгах ашигтай. Эмэгтэй хүн өндөр өсгийтэй гутал өмсвөл ясны ачаалал багасч өвдөлт багасах тал бий. Өвдөх үе, орчины зөөлөн эд үрэвссэн үед хэвтрийн ба хөдөлгөөн багатай байж эмчийн зааврын дагуу эмийн ба эмийн бус эмчилгээ хийлгэнэ. Мөн мэс заслын эмчилгээ үр дан сайтай байдаг.

Эх сурвалж: www.polit.mn