Т.БАТСАЙХАН

“Алдар” спорт хорооны дасгалжуулагч Ж.Отгонбаярын хоббиг танилцуулж байна. Тэрээр Бээжингийн олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамир­чин П.Сэрдамба нартай эн зэрэгцэн, боксын рингэнд тулалдаж явсан нэгэн. Тэднийг нэгэн үеийн онжавууд хэмээн нэрлэнэ.  1999 оноос эхлэн боксын спортоор хичээллэж, олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилттай оролцон эх орныхоо нэрийг гаргаж явсан.  Гэсэн ч 2012 онд тодорхой шалт­гаанаар зодог тайлж, дас­гал­жуулагчийн эг­нээнд шилжжээ.   Ид ту­лал­даж, амжилтын оргилд хүрэх үедээ зодог тайлсан ч боксын рингээ “мартахгүй” гэсэндээ бээлий цуглуулдаг болсон байна.  Түүнд цуглуулга нэгт, “Нарантуул”-ын босс Ш.Сайхансамбуу шиг сүлд модны чинээ боксын бээлий байхгүй ч өөрийн гэсэн нандин ертөнцийг аль хэдийнэ бий болгожээ. Одоогоор арав орчим төрлийн 40 гаруй боксын бээлий түүний цуглуулгад бий. Герман, Тажикстан, ОХУ, Куба зэрэг орны брэндийн бээлийнүүд ч хараа булааж байна.   Нэгэн үеийн онжавууд болох  Хөдөлмөрийн баатар Э.Бадар-Ууган найз нь түүнд гарын үсгээ зурж бээлийгээ дурсгасан нь хамгийн нандин бэлэг болжээ. Одоо Ж.Отгонбаярын цуглуулгын хойморьт Э.Бадар-Ууганы гарын үсэгтэй улаан бээлий үнэтэй байр суурь эзэлнэ. Мөн зөвхөн бээлий гэлтгүй бокстой хол­боотой бэлэг дурсгалын зүйл ч түүнд нэлээдгүй байна. Хумсын чинээ боксын бээлий, тэмцээ­нүүдийн тэмдэг, хэрэг­лэлүүд ч  түүний нандин цуглуулгыг чимж байлаа.

6-8-6й1 6-8-6й2

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин