Онцлох үйл явдал
1889 – Ефелийн цамхагийн цахилгаан шат нээгдэн олон тvмэнд vйлчилж эхэлсэн байна.
1986 – Европын холбоо өөрийн тугтай болов.
1971 оны энэ өдөр Франц улс дуунаас хурдан “Конкорд” нисэх онгоц бүтээсний хариуд ЗХУ дуунаас хурдан “Туполёв-144” онгоц бүтээж, Парисын нисэх онгоцны үзэсгэлэнд анх удаа тавьжээ.
1991 оны энэ өдөр Звиад Гамсахурдия Гүржийн ерөнхийлөгчөөр сонгогджээ.
2003 оны энэ өдөр Балбын уулчин Лакпа Гелу дэлхийн дээвэр болсон Эверест оргилд 10 цаг 56 минутын дотор авирч, дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ. Үүнээс гурав хоногийн өмнө Балбын уулчин Пемба Дорж энэ оргилд 12 цаг 45 минутад авирч, дэлхийн дээд амжилт тогтоогоод байсан юм.
Энэ өдөр төрсөн алдартанууд
1966 оны энэ өдөр Английн жүжигчин Хелена Картер мэндэлжээ.
1964 оны энэ өдөр Америкийн дуучин, хөгжмийн зохиолч Ленни Кравитз мэндэлжээ.