Ч.ҮЛ-ОЛДОХ

МАН-ын ахмад гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, сэтгүүлч, Зоригтнууд  овогт Айлтгүйн Төмөр-Очиртой ярилцлаа.

 

-Улс төр, нийгэм, цаг үеийн байдалд сонирхолтой дүгнэлт хийж байдаг чинь үгүйлэгдэж байна. Гэтэл та яагаад ойрдоо чимээгүй байна вэ?

-Харин чи надаас асуугаад ирж байгаа юм биш үү /инээв/. Улс төрийн өнөөгийн байдлыг харахад  “Улстөрчийн нэр хүнд унах нь  уушги муутай хүний цэр ховхрохоос амархангэсэн хошин үг минь орой руу орж ирлээ. Энэ үг нэлээн эрт санаанд орсон ч, би арай  ийм юм болохгүй биз дээ гэж бодож байсан юм. Гэтэл ийм цаг үе ирдэг юм байна.

[caption id="attachment_33070" align="aligncenter" width="640"]5-11-1 1996 оны зургадугаар сар. Сүхбаатар аймаг, Түмэнцогт сум. Баян-Овооны оройд. “Сэгэн дээр минь битгий уйлаарай, сэвсэн дээр минь олигтойхон дуугараарай” О.Дашбалбарын гэрээслэлээс.[/caption]

5-11-1a1

Дээд хүн суудлаа олохгүй бол доод хүн гүйдлээ олохгүйгэдэг. Цаг зарж  заалгасан сургаал, сурсан эрдмээс илүү. “Санаа зөв бол заяа зөв байдаг”, “Хүн хүний бодол, гүзээ гүзээний булангэх мэт ярьдаг. Энэ мэт олон ургальч үзлийг дэмжсэн олон сайхан сургааль бий. Миний хувьд  уран бүтээлч хэдий ч  улс төрийн чиглэлээр сургууль төгссөн. Энэ миний мэргэжил, уран бүтээл бол сонирхол  юм. Би  1985-1989 онд НДС-ийг түүх-нийгэм судлаачаар, сүүлд Их засаг сургуулийг эрх зүйчээр төгссөн. Уран бүтээл дээр голлон ажиллаж ирсэн. Тэгэхээр өөрийн чинь асуусны дагуу ярилцахын өмнө түүх ярихгүй бол болохгүй нь. Би  1979-1982 онд ардын армид алба хаасан цэрэг. Тэр үед МАХН-д орлогч гишүүнээр элссэн. Намайг намын орлогч гишүүнээр элсэхэд армийн корпусын ар талын газрын дарга дэд хурандаа, сүүлд генерал болсон  Гомбын Баасанжав, хурандаа Хашсүрэн гэж хоёр хүн батлан дааж байсан даа. Арван мянган цэрэг дотроос хоёрхон хүнийг шилж элсүүлж байсны  нэг нь биНөгөө нь ИНЕГ-т байгаа Р.Доржготов  гэж  Ховдын Алтайн хүүхэд. Эх орны баруун, зүүн хоёр хязгаараас намд шилэгдсэн хоёр. 1982 онд оны цэргүүд халагдаад явчихад, бид хоёрыг халж өгдөггүй. Намын  жинхэнэ гишүүн болоход нэг сарын хугацаа дутуу байна гээд хүлээлгээд байсан. Тэр үеийн нам гэдэг энэ цэрэг юм, тэр хүүхэд гэдэггүй, ийм өндөр шаардлага тавьдаг байсан. Цэргийг  гурван жилд 1080 хоног  тэжээдэг гэж ярьдаг. Мянган хоног тэжээгээд нэг өдөр  ашигладаг ч  гэж  үг байдаг. Ардын армийн цэрэг гурван жил алба хаадаг байсан бол дөрөв дэх жилийн нүүр үзэжнаадмын өмнөхөн намын батлах өвөртөлсөн цэрэг  “Царцаа ногоон”-оор нутагтаа  бууж  байлаа. Батлан хамгаалах яамны зардлаарямар шалтгаанаар хугацаа хойшилж халагдсан тухай тамгатай бичигтэй харьж байсан даа. Аав минь хүү ирнэ гээд аймгийн төв дээр давхиад иртэл байдаггүй гэнэ. Тэр үед одоогийнх шиг утас шөрмөс байх биш, хэл дуулгаж чадаагүй байсан юм. Нарийн учраа хэлэхэд бас эрт, намын жинхэнэ гишүүн болоо ч уу, үгүй ч үү эргэлзээд л, догдлоод л... Ингэж энэ намтай хувь заяагаа холбосноос хойш өнөөдөр 35 жил болж байна. Би намдаа сүүлийн үед жаахан хөрөөд байгаа. Хөрөхөөр барахгүй хөлдөөд байна. Бас  намдаа гээгдээд удаж байна. Намд тээгдээд явж байгаа хөгийн хүмүүс, хогийн амьтад ч бас байна. Нам маань амьдарч чадахгүй, ажиллаж чадахгүй, боловсон хүчний шалгуур байхгүй болжээ. Сүүлийн үед  нам маань нам  шиг байхгүй, өвөр түрийдээ ордог, өв залгамжлагч, хөрөнгө чинээ хардаг болсноос улс төр ерөнхийдөө дампуурч байна. Үүнээс болж иргэн хүний хувьд би бухимдалтай явна. Өнөөдрийг хүртэл их ч доромжлууллаа.Цагтаа МАХН-ын XXIII Их хурлын төлөөлөгчөөр сонгогдож, индэр дээрээс үгээ хэлж явлаа.  

-Намаас гарч, орж байгаа хүмүүсийн тухайд та юу хэлэх вэ?

-Анх Д.Арвин гишүүн намаасаа гарахад цочирдуу л байсан. Түүнээс хойш Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар бие дааж УИХ-д  гараад эргээд намдаа орлооСая Ч.Улаан, Д.Тэрбишдагва нар Ардын намаасаа гарч МАХН-д орлоо гэсэн, буцаад Ардын намд орж байх шив дээ. Ээ хайран сайхан улстөрчид, хайран сайхан нам, ингэж ягтаа тулж шившгээ тарих гэжАйлын авгайн өвөрт хоночихоод гүйгээд ирдэг завхай эрс  шиг, азаргандаа хасагдаад зугатаж яваа үрээ шиг инээдэмтэй явдал болж байна. Айлд ч дэг жаяг, ичдэг, айдаг, бие биеэ хүндэлдэг дээдэлдэг зарчим байдаг. Ардын намд энэ зарчим байхгүй болж алдагджээ. Явж л байдаг, ирж л байдаг, урьж л байдаг, “угжиж лбайдаг. Ийм сонин улс төрийн гаж тогтолцоотой болчихсон. Тэгээд өнөөдөр сонгууль явуулах болчихоод байдаг, улс орны хувь заяаг шийдэх гэж байдагТэгээд ард нь олон улсын том арга хэмжээ АСЕМ болно. Өмнөх сонгуулиуд дандаа айдас, хүйдэстэй болж байсан. Тийм учраас  өнөөдөр бас л ямар нэг байдлаар айдас хүйдэс байна. Би муу ёрлож байгаа юм биш. Эрх барьсан  том нам АН мэдээж атаархана, унаж үзээгүй бөх шиг орлигноноБас унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг МАН ялагдвал  шалтаг эрнэ. Тиймээс сонгууль гэдэг ерөнхийдөө аймшиг  болоод байна. Өнөөдөр цагдаа нар ажлаасаа гарч байна. Хүмүүс түргэхэн саналаа өгөөд хөдөө гаръя гэх боллоо. Зарим нь амралтаа авъя гэж байна. Ардчилсан сонгууль, ардчилсан үйл явдал бидэнд баяр ёслол байх ёстой. Хэдхэн жилийн өмнө байдгаараа гоёод, морио уралдуулаад баярладаг байсан шүү дээ. Энэ  яагаад хөрсөөрөө эргэчихэв ээЯмар хүйтэн цэвдэг болчихов оо.

-Энэ юунаас болсон гэж та үзэж байна?

-Юм нэг буруугаар эргэхээрээ ингэдэг бололтой. МАН  2000 онд 72 суудалтай, АН дөрвөн суудалтай байсан. Би намын XXIII их хурлын төлөөлөгчөөр Сүхбаатар аймгаас сонгогдож ирж байсан. Тэр үед Ай.Төмөр-Очир л намын нүүр  байсан. Аймгийн МХЗЭ-ийн хорооны нарийн бичгийн дарга, сумын даргаар ажиллаж, даргын зах зухыг үзэж явсан. Эвлэлийн ажлыг ч олон жил хийсэн. Тэр үед МХЗЭ бол МАХН-ын  дайчин туслагч, бэлтгэл хүчин  мөн гэж үздэг байсан цаг. Энэ чиглэлд нь яваад дуусъя гэж бодсон ч эвлэл маань  дампуурсан. Хэвлэл маань ч дампуурсан. Нам нэг ийм янзтай явааАрдчилсан хувьсгал ялаад 25 жил болж байна. 25 жил гэдэг  Чингис хаан дэлхийн талыг эзэлсэн хугацаа шүү дээ. Гэтэл ардчилсан хувьсгалын 25 жил дотор Монголын төр хямарч, Монгол Улс ямар улс болов оо. МАНАН болохын өмнө  МАХН байсан. Би өнөөдөр МАХН-ыг магтан дуулаад байгаа юм биш. Тэр нам  алдаа, оноотой л биз. Өөрийн хөтөлбөртэй, дүрэм журамтай байх. Би хүний тогоо өнгийж, хаяагаар шагайж сайн муу юм ярихгүй. Энэ намыг би шүтэхгүй байна, үзэн ядахгүй байна. Монголд байдаг л олон намын нэг биз. Харин би МАХН байхад нь 2000 оны намын  Их хуралд төлөөлөгчөөр ирж, индэр дээрээсИх хурал дээр унтдаг хонь байхаар Иргэдийн хурал дээр ульдаг  чоно байягэж хэлж байлаа. Тэгэхэд Ц.Шаравдорж, Ш.Төмөр, Д.Базарсад  гурав хаалганы ард надад баяр хүргэж байсанБи тэдэндТа нар шударга ёсонд дуртай бол олны өмнө баяр хүргэ. Хаалганы ард гар барихдаа яадаг юмгэж хэлж явлаа. Хоёр нөхөр маань тэнгэрт одож, Ц.Шаравдорж гишүүн үлджээ. Өнөөдөр Сүхбаатар аймгийн намын хороо гэж авсан дотроо худлаа мишээж байгаа нэг газар байна. Авсан дотроос үхсэн хүн инээвэл, үр хүүхдэдээ гай болдог. Хоёр жилийн өмнө би улс  төр, цаг үеийнАнализсэтгүүлд ярилцлага өгөхдөө  “Ардын нам араг яс, Ардчилсан нам  арьс яс болчихжээгэж засгийн хэмжээнд дуугарсан. Үнэхээр өнгөрсөн дөрвөн жил Ардын нам  гэж чоно байлаа, ард түмэн хонь байлаа. МАН гэж мануухай явж ирлээ.

-Ард түмэн дандаа ч хонь байхгүй байх аа. Энэ сонгуулиар дүнгээ тавих биз?

-Мэдээж, ард түмэн хонь чигээрээ байхгүй. Бас ард түмэн хэзээ ч чоно  болохгүй. Ардын нам бол чоно байсан өдөр бий. Эргээд хэзээ ч хонь болохгүй санаатайдаг аа. Намын уридлага, боловсон хүчний нөөц дууссан. Ямар ч бодлогогүй болсон. Иртэй, сэтгэлтэйтуршлагатай гишүүдээ  гээсэн, дугаарласан, хоёр үзсэн, жийсэн. Ийм л бойлхойтой болсон. Өнөөдөр намд мөнгө өгч орж ирээд дэд сайд болдог, сайд болдог болжээ. Жишээлбэл, Сүхбаатар аймгийн МАН-ын хороо, Бага хурлын гишүүд  зүгээр л мөнгө өгөөд ороод ирдэг. Тэр байтугай 7-8 удаа намын их хуралд  сонгогдсон хүн байгаа. Тэр хүмүүс сонгуульд ялалт байгуулж чадахгүйуран бүтээл хийж чадахгүй, улс төр хийж чадахгүй, бизнес хийж чадахгүй. Зөвхөн нэр дэвшигчдийг  тонож амьдардаг, шунаж сорж иддэг. Тэнд очсон нэр дэвшигчидхүмүүс ялах, ялагдах нь хамаагүй. Зүгээр л тэдний мөнгөн дээр тоглодог баг Сүхбаатар аймгийн намын хороонд байгаа.

-Та баримт хэлэхгүй юу?

-Жишээ ньСүхбаатар аймгийн намын хорооОдкон холдинг”-ийн захирал Л.Мөнхбат гэдэг хүнээр дөрвөн жил тэжээлгэчихээд  “алсан”. Яасан бэ гэвэл, улстөрийн туршлага багатай бизнесмэн хүнээр дөрвөн жил тэжээлгэж, мөлжиж аваад  яг намынхаа бодлого дээр очихоор намын дарга,гишүүдтэйгээ хуйвалдаад Р.Будыг дахин нэр дэвшүүлж, нэг хүнийг цус харвуулж хагасалжхаяад ардчиллынхны хоол болсноор М.Зоригт Их хуралд гарсан. М.Зоригт бол золигийн амьтан. Тэр улстөрч  биш, сайд ч биш. ТиймээсЧи битгий золигтоорой”  гэдгийг  хэлмээр байна. Дахиад нэр дэвших гэж байгаа дуулдана лээ. Ардын нам боловсон хүчнээ алахаас гадна, дотроо  тохироо хийж  бас давхар алдаг. Хэн маань яаж байгаа билээ, хэдэн жил энэ намд зүтгэж байгаа билээ  гэдгийг боддоггүй. Би  аймгийн МАН-ын хороон дээр жишээ авч ярьж байна. Нам гээд томоор харж яривал олон аймагт олигтойхон ажиллаж байгаа хүмүүс бий. Завханд Жамъянтив, Өвөрхангайд Тогтохсүрэн гээд тоолбол тодорхой сайн хүмүүс бий. Тэгвэл Сүхбаатар аймгийн намын хороог  Р.Эрдэнэцогт даргалж  байхдаа  2008 онд МАХН-ыг их жанжин Сүхбаатарын хэлсэнБидний улс эв саналаа нэгтгэн нэг зүгт эвлэлдэн хөдөлбөөс мэдэхгүй, чадахгүй гэх зүйл огт үгүй болж  цэнгэлийн манлайд хүрч болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэгэсэн сургааль бүхий хөшөөг солиулсанЖанжныхаа ариун сургаальтай  самбарыг  хөшөөний хажууд ухсан, хятадуудын бааж шээж байсан нүхэнд булуулсан, ийм нүгэлтэй улс. Үүнээс хойш Сүхбаатар аймгийн намын хорооны ажил, үйл хэргийг тэнгэр нь хаясан. Хэдий бид нам улс төр, үзэл суртлын байгууллага ч аавынхаа малгайгаар гутлаа арчдаггүйг сана. Аав, ижийгээ бурхан болоход  дээлийг нь дэрэн доороо хийж, уранхай гадрыг нь нөмөрч унтдаг. Гэтэл жанжныхаа сургаалыг ийм байдалд хүргэсэн нөхөдтэй МАН хариуцлага тооцоогүй. Тооцох ч үгүй биз. Одоо Сүхбаатарт улс төрийн ямар ч туршлагагүй хэдэн сагс тоглодог хүүхэд нийлж улс төр хийх гэж байгаа. Өнөөдөр тэд нэр дэвшигчдээ ямар ч нэмэр хачир болж чадахгүй, харин ч лай болно, гай болно. Хүчтэй нэр дэвшигчид дуулдахгүй байна. Гай  ирвэл гараад ирэх магадлалтай. Гэхдээ хүмүүс  өнөөдөр сонгогчдыг дэндүү хялбархнаар ойлгож, хэт басаж байна. Ард түмэн далд мэдрэхүйтэй, аль хэдийнэ овоо хараагаа онилсон. Тэд мэргэн сонголт хийх нь гарцаагүй ээ

-Та түрүүнд өөрийгөө намдаа гээгдээд удаж байна гэсэн. Таны хувьд МАН-ын гишүүн ч, намаа их шүүмжилдэг. Үүнээс болоод  ульдаг чоно болчихсон юм биш үү

-Би МАН-ыг нэлээд шүүмжилсэн. Миний хувьд намын гишүүн сэтгүүлч хүн. Шүлэг, зохиолоо ч улс төрийн өнгө аясаар бичиж л суудаг. Гэтэл нам хоёр салсанГэхдээ салахад учир бий. Хэл үгээ ололцож, үзэл бодлоо ярилцаж салдаг баймаар юм. Энэ хавар хоёр нам нийлнэ гэж зөндөө ярьсан. Би эртнээс хэлсэн дээ, нам нэгдэж болохгүй, ер  хүрсэн өвгөн, хөгшин хоёр салсан бол тус тусдаа байж байгаад үхэх нь үнэн. Тэр хоёр эргэж нийлээд үр жимс ургаж, цэцэг навч дэлгэрч амьдрал үргэлжилдэггүй юм. Мөр мөрөөрөө үхэцгээх ёстой. Сая хоёр намыг нийлнэ гээд Эх орончдын баяраар  намын хурим хийсэн. Тэгээд  одоо юу болов. Үр дүнгүй  хөгийн юм болжгэдсэндээ хөлөө жийлцэх шив дээ. Цаашдаа  аль нам ургаж дэлгэрэх, аль нь шургачиж унахыг цаг хугацаа харуулна байх

-Хоёр нам нийлээгүй учраас гээд зарим нь намаасаа  гарсан. Цаанаа нэр дэвших асуудал л чухал байх шиг?

-Урвагчдын тухай хэдэн үг хэлье. Би зарим намын хурал дээр ч хэлсэн. Ер нь МАНАН гэдгийг хамгийн товчоор хэлэхэд, Эх орноосоо урвагчид гэж ойлгож болно. Ард түмний, улс орны эрх ашиг байхгүй. Үр хүүхэд, хань ижил, гэр бүлийн тоглолт хийгээд явчихдаг. Өнөөдөр өөрсдөө хэлээд байна шүү дээ, 20-30 гэр бүл Монголыг мэрж яваа шүү гээд. Оюутолгой, алт эрдэнэс, Дубайн гэрээ гэхчлэн ийм л юмыг ярьдаг. Өнөөдөр хүний амьдрал, нийгмийн асуудал, цалин нэмэгдүүлэх, ажлын байр бий болгох тухай юу ч ярьдаггүй. Эрүүл мэндийн салбар л гэхэд гарын шүүр, нүүрийн хир болоод удаж байна. Ард түмнийхээ эрүүл мэндийг анхаарахгүйгээр тэднийг баян байлгана гэж байхгүй. 1932 оны Шинэ эргэлтийн бодлогоор П.Гэндэн гэж бүдүүлэгдүү гэмээр улстөрч гарч ирж Монгол Улсын Ерөнхий сайд болсон. Сахал Сталиныг  трупыг нь хуга алгадаж байсан аавын хүү. Ийм цөстэй, зоригтой, ард түмнийхээ төлөө аавын хүү хэрэгтэй байна. Тэр хүнийг хазаар гүйлгэдэг гэхэд нь Хичээнгүй Ерөнхий сайдХарин тэр тусмаа Монголд элэгтэй хүн байнагэж хэлсэн байдаг. Гэтэл өнөөдөр нам нэртэй бүлэг хулгайч төрд гарч, идээ бээр болоод, сүүлдээ МАНАН болж сонгуулийн хуулиас эхлээд бүх хуульдаа танай, манайгаа ч больж багцлаад лТэнд байгаа сонгогчид яахав, ард түмэн гэж юу билээ гэдгийг үл тоож байна. Хэрэглэгчид хаан гэдэг, гэтэл сонгогчид  хэн ч биш юм байна. Хамуутай хурга, ишигнээс дорд үзэж байна. Энэ бол улс төрийн мансуурал. Сая улс төрийн 10 нам нийлж, нэг эвсэл болж сонгуульд орж байгаа гэж мэдээлээд байна, МАН, АН. Энэ нэг талдаа өөрийгөө  гоё болж байна гэж хэлээд байх шиг байгаа юм. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин саяхан  Сирид байлдаж байсан залуу дайчинд Улсын баатар цол өглөө. Өөр дээрээ гал дуудсан. Жинхэнэ баатарлаг үхэл энэ. Түүн шиг АН өнөөдөр өөр дээрээ гал дуудчихаад байна. МАНАН-гаас салахын тулд ганцхан бөмбөг хаяхад газрын хөрснөөс арчихад бэлэн байна. МАН ч өнөөдөр эз нь хатгасан уу, аз нь дуудсан уу, урвасан, шилэн хүзүүгээ харуулсан, бөгсөө өгсөн хулгайч нараа бүгдийг урин дуудаж, буцааж авлаа. Улс төрд иймянханзан олигтой үр дүн авчрахгүй дээ. Үүнийг захын   чавганц ойлгоно. Энэ бол МАНАН газрын хөрснөөс арчигдахын цондон. Залуу  намууд, бусад улс төрийн хүчин  баатруудааа илгээх хэрэгтэй. МАНАН-гийн эсрэг золиослогдож, зүрхээ зүсч, элгээ ураад гараад ирж байгаа аавын хүүхдүүд байвал энэ бол баатрууд. Өнөөдөр нийгмийг ажиглавал:

Эх орончдын элэг уранхай

Эхээсээ төөрсөн гөлөг туранхай

Цөстэй аавын хүүхдүүд цөөхнөөс цөөхөн

 Цөөвөр чононууд харин тарганаас тарган

 ийм цаг үе иржээ. Тиймээс өнөөдөр элгээ урсан аавын хүү жишээ нь, Сэлэнгэ рүү ганц С.Баярцогт  зодоглохгүй биз дээ, түүний эсрэг очиж л байгаа. Тэд бол баатрууд. Суманд оногдохоос айхгүй Александр Матрасов шиг өөр дээрээ гал дуудсан сайхан аавын хөвгүүд Монголд тасрахгүй. Ард түмний заяа буян хаяагүй бол өнөөдөр эх орон орших уу, эс орших уу гэдэг дээрээ болчихсон байна. Монгол Улс 50 сая толгой малтай гэдэг, энэ  байхгүй хүний мал. Монгол хүн харж байгаа, харийн хүний хармааны   олз. Ийм болоод нөхцөл байдал хүнд байна. Арван  хүн арзаганаад, хорин  хүн хорхойсоод улс төр болдоггүй юм. Урвагч, бялдуучид гэж юм байдаг. Өнөөдөр урвагч, бялдуучид л нохойн сүүдэрт нуугдаж, гахайн хоол горьдож нийгмийг бузарлаж байна. “Эр бярууг дөрлө, тэр бялдуучийг өрлөгэж би бичсэн. Зарим нь албан тушаал, алдар цолоор шагнуулсан л байх. Аваа өгөөний дэгээнд өлгөгдсөн л биз. Авгайгаагаараа шагнасан нь ч байдаг л гэсэн. Эх орон ингэж эцэж байхад, улс гүрэн ингэж унаж явахад миний зохиолч нөхөд, сэтгүүлч нөхөд хаа байнахарамсалтай байна. Дуугараач, эх орон минь эрлэгт дуудагдаж байхад, харахгүй, сонсохгүй байна уу? Та нарын дуу хоолой уг нь тасын жигүүртэй, бүргэдийн хүчтэй хэмээн ард түмэн хүлээж байна.

-Тэднийг дуугарахгүй байна гэж та бухимдаж байна уу

-Захын өвгөд, хөгшид, тэтгэврийнхэн   үгээ хэлээд байна шүү дээ. Өнөөдөр эх орончид хаа байна. Баатрууд хаана байна. Монголын төрийг оюун ухаан аварна, билэг авьяас аварна. Бяртай тэнхээтэй хүн аврахгүй. Энэ жилийн сонгууль өнгөрлөө гэхэд, дараа жил Ерөнхийлөгчийн сонгууль болно.  Өнөөдөр зөвхөн парламентын сонгууль яриад байгаагаас гадна хүлээж  байгаа  Ерөнхийлөгчийн сонгууль айсуй. Надад хоёр Ерөнхийлөгч хоорондоо хавиралдах нь аймшигтай харагддаг. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Д.Маамын “Хоёр хар буурын туурь” гэж өгүүллэг байдаг. Хоёр хар буур Шүүтийн говьд зунжин, намаржин, өвөлжин дөрвөн улирал зодолдож байгаад сүүлдээ хоёулаа чонын хоол болж харамсалтайгаар үхдэг. Тэрэн шиг өнөөдөр намууд хоорондоо гэдсэндээ хөлөө жийлцэж хэмхэлдсээр байгаад Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал харийнхны аманд орох вий. Олон хүүхэдтэй айлын тавган дээр байгаа чихрийг би шоглож хэлдэг юм, чонын аман дээр байгаа таван ишиг шиг гэж. Түүн шиг Монгол Улс өнөөдөр харийнхны хар аман дээр байгаа нялх ишиг шиг өрөвдөлтэй  үзэгдэж байна. Ийм эмзэглэлийг  ах нь тээж явна. Өнөөдөр Монгол Улс сонгууль хийхгүй гэдэг ч юу билээ, хийнэ гэдэг нь ч юу билээ. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээж авсан нь сайн. Үндсэн хуулиа хүлээж авахгүй бол юугаа хүлээж авах билээ. Эсвэл парламентын тогтолцоогоо больж, овог аймгийн алаан хядааны, дээрэм тонуулын улс болох гээгүй бол Үндсэн хуулийнхаа шийдвэрийг дагаж, сонгуулиа цэгцтэй шуурхай  явуулмаар байдаг. Цаана нь орон орны төрийн тэргүүнүүд ирэх гээд байдаг. Монголчууд хэлдэг, гүрний шаар гэж. Гүрний шаар гэдгээ мэдэгдэх гээгүй бол сонгуулиа өөдтэй хийчихээд тэвхийтэл зогсч байхгүй бол дэлхийн шившиг,  Чингисийн Монгол биш шившгийн Монгол гэдгээ харуулна. Эзэн хааны Монгол  эрхийн чинээ байж болохгүй,Чингис хааны Монгол чигчийн чинээ байж таарахгүй.  Өнөөдөр би 35 жил итгэл үнэмшлээрээ нандигнаж явсан намаасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Надтай хамт өөр олон хүмүүс МАН-аас  гарч байгаа юм байна. Дандаа ахмад, тохитой гишүүд цөхрөнгөө бараад ийм шийдвэрт хүрч байгаа. Харамсалтай юм. Гэхдээ яая гэхэв. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин