Сингапурын “Esplanade” театрт энэ сарын 14-15-нд “VOICES – A Festival of Song” олон улсын урлагийн их наадам болж, манай улсаас “Хөсөгтөн” хамтлаг уран бүтээлээ толилуулжээ. Наадмын дараа тус хамтлаг Сингапур дахь ЭСЯ-нд “Үлэмжийн чанар” дууг эгшиглүүлэн жаврыг нь үргээсэн бөгөөд Элчид сайд Б.Дэлгэрмаа “Норовбанзад” сангийн нэрийн өмнөөс уран бүтээлчдэд Сентоза арлаар аялах зардлыг гардуулсан байна.