Б.ТУУЛ

Хэрэв та шоколадны хорхойтон бол танд таатай мэдээг дуулгая. Шоколад шүд хорхойтуулах, жин нэмэх гэх мэт олон сөрөг талтай л гэж бид боддог. Гэтэл цэвэр шоколад нь даралт бууруулах, багтраа болон хавдар өвчин тусах эрсдэлийг багасгадаг аж. Учир нь цэвэр шоколадны үндсэн хольц болох какаонд флавонойд (flavonoid) хэмээх эрүүл мэндэд тустай бодис агуулагддаг байна. Тиймээс зохих хэмжээгээр цэвэр шоколад хэрэглэх нь эрүүл мэндэд тустайг судлаачид тогтоожээ. Мөн цэвэр шоколад нь өөх тостой, давстай хоол хүнс болон хэт нялуун амттан идэх хүсэл бууруулдаг байна.

Эх сурвалж: www.polit.mn