Э.БЭРЦЭЦЭГ

Гадаад, дотоодын жуулчдад, гадуур ажил ихтэй явдаг хүмүүст дуулгах сонин байна. Тун удахгүй халаасны жорлон гарах гэж байгаа гэнэ. Тусгай гялгар уутаар хийсэн бүтээгдэхүүнийг “Ardern Health care” компанийхан зохион бүтээжээ. Энэ бүтээгдэхүүн нь аялал жуулчлалаар явж буй хүмүүст зориулсан ба байгаль орчинг хорт хаягдлаас хамгаалах зориулттай аж. Үйлдвэрлэгчид энэ өвөрмөц жорлон эрэгтэйчүүдэд илүү тохиромжтой хэмээн хэлжээ.

Үйлдвэрлэгч  компанийн мэдээлснээр, уутан дахь шингэн хэдхэн хормын дотор ямар ч үнэргүй, тосон хэлбэрт бүрэн хувирдгаараа онцлог юм байна. Шинэ бүтээгэхүүний зах зээл дээр худалдаалах үнэ 6 ам.доллар байх аж.

Эх сурвалж: www.polit.mn