Б.ТУУЛ

Дэлгүүрийн лангуунаас та шилтэй дарс худалдаж авахдаа нэг зүйлийг анхаараарай. Хэдийгээр  улаан, цагаан, яагаан дарсыг зохих хэмжээнд нь хэрэглэвэл эрүүл мэндэд тустай гэдэг ч хэрхэн зөв хадгалах нь түүнээс ч илүү чухал аж. Тиймээс дарс хадгалах болон зөв хэрэглэх талаар бяцхан зөвлөгөөг танд хүргэж байна.

Шилтэй дарсыг удаан хугацаанд босоо байдалд хадгалахад үйсэн бөглөө нь хатаж, шилэнд агаар ордог байна. Улмаар хүчилтөрөгчтэй исэлдэж, амт чанараа алддаг аж. Тиймээс исэлдэх урвалыг явуулахгүйн тулд дарсыг хуурай, сэрүүн газар хэвтээ байдлаар хадгаладаг байна. Хэвтээ байлгаснаар дарс бөглөөг чийглэж, агаар орох боломжийг хязгаарладаг. Оргилуун дарсыг мөн хэвтээ байдлаар хадгалах нь хийгээ алдахгүй байлгах гол нөхцөл болдог.

Харин дарсыг зайлж, сэгсрэлгүйгээр болгоомжтой задлахаас гадна ирмэгийг дагууулж хийх нь тохиромжтой байдаг. Улаан, цагаан, ягаан дарсыг уух хэм янз бүр. Цагаан дарсыг 12-15, улааныг 15-18 хэмд уудаг бол амтат дарсыг хүйтнээр нь шимэх зориулалттай аж.

Эх сурвалж: www.polit.mn