Б.БАРС
Орост ихэд дэлгэрсэн интернет дахь “Живой Журнал” олон нийтийн сүлжээнд аялагч гэгддэг Сергей Анашкевичийн хөтөлдөг блог чансаагаараа 11-т бичигддэг ба интернет хэрэглэгчид сард хоёр сая шахам удаа үзэж сонирхдог ажээ. Түүний блог мянга гаруй найзтай, сая гаруй захиалагчтай. Энэ эр чухам юу бичиж Оросын иргэдийн анхаарлыг тэгтлээ татдаг юм бол? Манай орны тухай түүний бичсэн тэмдэглэлийг сонирхож үзъе.
Монголын уйтгар гуниг
Олон зууны тэртээ хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том эзэнт гүрнийг байгуулж олон соёл иргэншлийг сөгдүүлэн татвар төлүүлж явсан улс өдгөө дэндүү ядуу дорой харагдах нь хачирхалтай.
Энд хүний амьдралтай холбоотой бүх зүйл уйтай. Зөвхөн бөглүү хөдөөд бус нийслэлд нь ч ялгаагүй...
Улаанбаатар хот улс орныхоо нэгэн адил гунигтай (гэхдээ энд зарим нэг хүн Гелик унадаг)
Оргилд хүрэн дэлхийг захирч яваад дараа нь ангалын ёроол руу унаж шавар шавхай, үгээгүй ядуу байдал, хав харанхуй б...нд амь улжиж явдаг нь урьд өмнө хүчирхэг байсан бүх соёл иргэншлийн хувь тавилан гэж үү?
Хэн мэдлээ... Юутай ч Монголын хувьд тийм л юм тохиолджээ. Та бүхэн өөрдсөө харцгаа.
Монгол бол газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд арваннэгдүгээрт ордог улс. Гэвч энд ердөө 3.5 сая хүн амьдардаг. Бусад дэлхийн хүн амаас гурав дахин бага!!! Гадаад руу гарч чадах хүн бүхэн улс орноосоо дайжиж байна.
1.Энэ оронд ердөө хэдхэн засмал зам бий. Бусад нь бүгд энгийн шороон зам. Тэдгээр нь Оросын дурын тосгоны зам шиг л харагдана...
2.Оросын хилээс холгүй тосгонуудад байшин нь хүртэл орос маягийн харагдана...
Уг нь монголчууд гэрт амьдран хээр талаар нүүдэллэдэг. Гэвч орчин үед тэдний нэлээд хэсэг голдуу засмал замын дагуухи суурин, тосгодод суурьшжээ. Тэр нь ч ойлгомжтой. Алс хээр талыг бодвол замын дагуу ядаж л амьдрал бий...
3.Зам дагуу тааралдах ихэнхи барилгыг хэн ч харж ханддаггүй нь анзаарагдана. Олон жилийн өмнө барихын хувьд барьчихжээ. Харин одоо хэн ч торддоггүй.
Юун тордох, засвар ч хийдэггүй. Тэгээд л барилгууд цагийн эрхээр аажмаар нурна.
4.Эдгээр бүх гэрэл зургийг Орос-Монголын хилээс холгүй орших Сүхбаатар хэмээх нэлээд том сууринд авсан юм. Энд ч гэсэн тэр чигтээ л уйтгар гуниг.
5.Энэ хавьдаа чинээлэгт тооцогдох хүний орон сууц.
6.Амбаар... Гэхдээ орон сууц ч байж болзошгүй. Энд ер нь юу ч байж мэднэ.
7.Харин энэ бол жинхэнэ орон сууц. Яав? Ямар ч байсан толгой хоргодох дээвэртэй л юм.
8.Жорлон мэдээж гаднаа.
9.Монголын хүнсний дэлгүүр.
10.Олон айлын орон сууц.
11.Монголын ердийн нэг тосгон. Эндхийн хашаануудын талыг нь байшинг бус гэрийг тойруулж барьжээ.
12.Засмал замын дагуухи тосгодын дийлэнх нь маш жижигхэн бөгөөд хэдэн байшин, ганц цахилгааны шонгийн модтой.
13.Монголчууд гэртээ маш их дассан тул байшингаа хүртэл гэр хэлбэрээр барьдаг.
14.Бодлогоширсон монгол хүн...
15.Монголд золбин нохой, муур бараг байхгүйг ажиглав.
16.Монгол харин янзын фотогеник хүүхдүүдтэй!!! Тэдний тухай би тусад нь пост хүртэл бичсэн.
17.18.Ийм бичгийг замын дагуухи хоёр байшин тутмын нэг дээр харж болно. Зарж байна. Бүгд л байшин юм уу хашаагаа зарж илүү боломжийн амьдралтай улс орон руу явахыг хүснэ. Тэд ихэвчлэн хөрш зэргэлдээ Хятад юм уу Оросыг зорьдог...
19.Гэвч... Хэдий маш ядуу зүдүү байдалтай ч энэ улсад үнэтэй машин нэлээд их. Хаммерууд ч, шинэхэн Лэнд Круизер 200 ч, Геленвагенууд ч бий. Тийм машинаар явах хүмүүс бүтэн онгойлгосон цонхноосоо унах нь холгүй цухуйж явдаг. Мундаг машинтайгаа бусдад гайхуулах гэж л тэр.
20.Гэхдээ Монгол орон дан ганц гунигаар баялаг биш. Хязгааргүй уудам тал, гайхалтай байгалийн зураглалтай! Мянга мянган аялагч чухам үүнд одоо ч, ирээдүйд ч татагдсаар байх болно.
Иймд би ийшээ дахин ирэхийг хүсч байна. Гэхдээ огт өөр зорилго, хөтөлбөртэйгөөр. Жишээ нь, намар...
Эх сурвалж: www.polit.mn