МАХН болон МАН-ын хамтарсан ажлын хэсгийн ахлагчид болох УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нар хоёр нам эвсч сонгуульд орох асуудлаар мэдээлэл өглөө. Хоёр нам 2016 оны бүх шатны сонгуульд эвсэж оролцохоор нэгдсэн шийдэлд хүрчээ. Нэр дэвшигчдийн квот болон нэр дэвших асуудлыг өнгөрсөн 2012 оны сонгуулийн үр дүнг харгалзан үзэж байж шийдэхээр болсон гэнэ. Тодруулбал, 51:25 гэсэн зарчмаар нэр дэвшигчдээ хуваарилах юм байна. Нэрний тухайд эцэслэн тохирсон зүйл байхгүй ч эвслийн даргаар МАН-ын дарга М.Энхболд, ТУЗ-ын даргаар МАХН-ын дарга Н.Энхбаярыг томилохоор шийдвэрлэсэн байна. Мөн хоёр нам ирэх сонгуулиас өмнө нэр дэвшигчидтэй нь холбоотой хуулийн байгууллагаас ямарваа нэгэн хууль бус хяналт шалгалт явуулбал үүнтэй хамтдаа тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ.

1460963770571489ba05256

Эх сурвалж: www.polit.mn