1853 оны энэ өдөр Азид Бомбей, Тана хотыг холбосон 36 км урттай төмөр зам тавих ажил эхэлжээ.

1906 оны энэ өдөр АНУ-ын Сан – Франциско хотод хүчтэй газар хөдөлж, нэг мянга гаруй хүн амь насаа алдаж, 200 мянга гаруй хүн гэр оронгүй хоцорсон байгалийн эмгэнэлт гамшиг болжээ.

1934 оны энэ өдөр АНУ-ын Техас муж улсын Форт Уэрт хотод “Угаалгын газар” нэртэй анхны хими цэвэрлэгээний газар ажиллаж эхэлжээ.

1946 оны энэ өдөр Үндэстэнүүдийн холбоо үйл ажиллагаагаа зогсоож, үл хөдлөх бүх хөрөнгөө Нэгдсэн Үндэсний байгууллагад хүлээлгэн өгчээ.

1955 оны энэ өдөр Германд төрсөн эрдэмтэн, математикч Альберт Эйнштейн таалал төгсчээ. Эйнштейн харьцангуйн онолыг боловсруулсан юм. Түүний физикийн шинжлэх ухаанд оруулсан гавъяаг үнэлэн 1921 онд Нобелийн шагналаар шагнажээ.

1974 оны энэ өдөр Зимбабве улс тусгаар тогтнолоо зарлажээ.

1980 оны энэ өдөр Зимбабвейн Бүгд Найрамдах Улс байгуудагдаж Канаан Банана тус улсын анхны ерөнхийлөгч болжээ.

1993 онд шинэ мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргав

Энэ өдөр төрсөн алдартанууд

1989 оны энэ өдөр солонгосын алдарт “Flower X” охидын хамтлагийн гишүүн Jessica нь мэндэлжээ.

1979 оны энэ өдөр Английн хөл бөмбөгчин Matthew James Upson мэндэлжээ. Тэрээр  Премьер лигийн Вест Хэм Юнайтед багт Төвийн хамгаалалтын бүсэд тоглодог.