Ц.БАЯР
Дэлхийн улс орнууд аз жаргалын өдрийг тэмдэглэх санаачлагыг санал нэгтэйгээр дэмжин 2012 оны 6-р сарын 28-ны өдрийн НҮБ-ын A/RES/66/281 тогтоолоор батлуулан жил бүрийн гуравдугаар сарын 20-ны өдрийг олон улсын аз жаргалын өдөр болгон дэлхий даяараа тэмдэглэх болсон. Аз жаргалын үзүүлэлтийн тайлан дүнг анх 2012 оны дөрөвдүгээр сард Бутаны Ерөнхий сайдаар удирдуулсан НҮБ-ын аз жаргал, сайн сайхан байдлын өндөр түвшний уулзалтан дээр олон нийтийн хүртээл болгон дэлхий дахинд тайлагнасан юм. Энэ өдрөөс эхлэн дэлхийн улс орнуудын нийгмийн дэвшил, хөгжил ба төрийн бодлогын төвд ард иргэдийн аз жаргалтай амьдралыг цогцлоон бүрдүүлэх асуудал тавигдах болсон. Иргэдийнх нь аз жаргалтай байдлаар нь судалгаа явуулж дэлхийн 157 орнуудыг жагсаан хамгийн аз жаргалтай иргэнтэй орныг тодруулдаг болсоор дөрөв дэх жилдээ орж байна. 2016 оны хамгийн аз жаргалтай иргэдтэй орноор Дани тодорч удаахаар Швейцар, Исланд, Норвеги зэрэг орнууд орсон байна. Монгол улс нь уг судалгааны 101-т жагссан байна.
Эх сурвалж:www.zms.mn