Ц.БАЯР
Гуравдугаар сарын 18-Цэргийн баярын өдөр. Гэхдээ энэ баяр маань цэргийн гэхээсээ илүүтэйгээр эрчүүдийн баяр гэдэг утгаар нь өргөн тэмдэглэдэг. Охид, эмэгтэйчүүд хайртай хань, хайртай залуу, хүүгээ, дүүгээ хэрхэн баярлуулах тухай дор бүрнээ нэгийг сэтгэж буй. Тиймээс ханиа, найз залуугаа, хайртай дүүгээ баярлуулах хамгийн эрхэм сайхан бэлэг бол ном. “Интерном” дэлгүүрээр орж эрчүүддээ бэлэглэх номыг сонирхлоо. Эднийх сонирхолтой олон номын бэлэг бэлтгэсэн байна.
1. “Хаан Цадиг”, “Жанжин цадиг”, “Хатан цадиг”
Зуун зууны төрт ёсны түүхэн их уламжлалтай монголчууд тэр дундаа монгол эрчүүд, хүүхэд залуучуудын уншиж түүхээ мэдэж авах ном бол энэ номууд билээ.
2. Ф.М.Достовскийн “Карамазовын хөвгүүд“, “Гэм, зэм”, “Маанаг”
Оросын их зохиолч Ф.М.Достовскийн 1868 онд бичиж эдүгээ бидний үед уншсаар байгаа “Кармазовын хөвгүүд “Гэм, зэм”, “Маанаг” зэрэг алдартай зохиолууд орчуулагч Ж.Баатарын хөрвүүлснээр цуврал болон гарчээ. Эдгээр гурвалсан бүтээлийг танаас бэлгэнд авсан хүн уйдахгүй. Номын ишлэлээс өгүүлэхэд “Танд би чин үнэнээр нь, ёстой чин үнэнээр нь хэлж байна шүү: хөрсөнд унасан буудайн нэг үр эс үхэх аваас ганц үр үлдмүй, харин үхэх аваас олон үр соёолму ”
3. Л.Түдэв “Сүүдэр, сүүдэр цаашаа”
Зохиолч энэхүү номоороо “Эргээд хартал юу үзэгдэв” гэсэн нийгмийн зарим сүүдэртэй талыг нэхэн сануулах байдлаар бичсэн байна. Энэ нь улстөрчдөд түүхийг мартаж болохгүй нэгийг бодогдуулах өнгө аястай аж.
4. Д.Пүрэвдоржийн “Нар тойрсон зам”
Цаг хугацаа аливаа юмсыг элээж умартахын тоосоор булдаг гэх нэгэн үнэний хажуугаар билэгт мэргэдийн бүтээл цагийг эрхшээн мөнхрөхийн зам мөрийг олдог гэх бас нэгэн үнэн байх ажээ. Нэрт зохиолч, ардын уран зохиолчийн энэ ном хэдэн жаран өнгөрсөн ч үнэ цэнэ нь хэвээр байх буй за.
5. М.Тогмид “Хувь заяаны цадиг”
Эл роман хүнд сурталын үед дарагдаж байжээ. 1993 оны залуучууд ид уншиж байсан энэхүү ном нэг дор таван цуврал болж бестеллер болсон нь онцлог юм. 1970-1980 онд гэмт хэрэг, зөрчилтэй эвлэршгүй тэмцэж байгааг ах дүү хоёрын амьдралаар харуулсан онц сонирхолтой ном.
6. EBГ Богатын “Суут хүмүүсийн хайрын захидал”
Суут ухаантнуудын хайрын захидлаар эмхтгэсэн энэ ном үеийн үед, цаг бүрт үнэ цэнээ алддаггүй билээ. Өнгөрсөн үеийн гарамгай хүмүүсийн өөрөө ч үл анзааран захидалдаа шингээж үлдээсэн хайр сэтгэлийн тэр догдлол тэмүүлэл, эрч хүч түүнтэй зэрэгцэн илэрсэн хүмүүжил, ёс суртахууны төлөвшил, тэдний эрхэм дээд хүсэл тэмүүлэл, эрмэлзлэл юу байсныг сэтгэлийн олон өнгө аясыг нэгэн зэрэг уншигч танд нээн харуулах болно.
7. Жорж Мартин “Илдний шуурга”
Бестеллерийг тэргүүлэгч дэлхийн сонгодог зохиолууд аль хэдийн орчуулагдан уншигчдын гар дээр очсон. Эдгээр номыг бас таны хань, хүү, хүргэн, дүү нар илүү сонирхож сэтгэл өндөр байна.
8. Стефени Мэйер “Хиртэлт”, “Үүрийн гэгээ”, “Шинэ сар”, “Бүрэнхий” цуврал романууд
9. Сүзааны Колинз “Галаар наадагсад”
10. Монголчууд
Монголын түүх соёл, ёс заншлыг зурагт байдлаар өгүүлсэн бүтээл.
Бусад олон сайхан дэлхийн болоод Монголын сонгодог зохиолуудыг энд тоочоод барамгүй. Тухайлбал , Александр Дюма “Хорин жилийн хойно”, Эрих Фроммын “Хайрлах урлаг” зэрэг бэлэг болгох номын сонголт өргөн байна.
Эх сурвалж:www.zms.mn