Мексикт таргалалттай тэмцэх улсын үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэллээ хэмээн улс орны Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето мэдэгдлээ. Мексик нь таргалалт, илүүдэл жинтэй иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж, АНУ-ыг ардаа орхидог аж. Мексик иргэдийн 32 хувь нь илүүдэл жинтэй. Хамгийн олон бүдүүн хүнтэй гэгддэг АНУ-д энэ үзүүлэлт 31.8 хувьтай байдаг аж. “Эрүүл хүн, эрүүл нийгэм эрүүл саруул улс орныг бий болгоно” хэмээн Пенья Ньето хэлжээ.