Б.БАРС

АНУ-ын “Ampex” компани 1956 оны гуравдугаар сарын 14-нд дэлхийн хамгийн анхны видео магнитофоныг олон нийтэд сонирхуулжээ. “Ampex” компанийн дүрс бичлэг хийдэг шинэ бүтээгдэхүүн нэн ялангуяа телевизийн хөгжилд шинэ эринийг авчран жинхэнэ хувьсгал хийсэн аж. Оросын цагаач А.Понятовын үүсгэн байгуулсан тус компанийн видео магнитофоны эрэлт хэрэгцээ асар их байсан тул богинохон хугацаанд зах зээлд ноёлон амжилтад хүрчээ. Телевизүүд бүх нэвтрүүлгээ шууд эфирт хийх шаардлагагүй болж, видео магнитофонд бичиж редакторлоод дуртай үедээ цацах боломжтой болсон билээ. Видео бичлэг хийхийг дэлхий даяар эхэндээ “ампексдах” гэдэг байжээ.

1583 он

Ермакийн удирдсан Оросын цэрэг Кучум хааны армийг бут ниргэн Алтан Ордоос бутарч салсан Сибирийн хаант улсын нийслэл Искер хотыг эзлэн авчээ.

1804 он

Австрийн хөгжмийн зохиолч, удирдаач, хийлч Иоганнн Штраус мэндэлжээ. Тэрээр 152 вальс зохиосон бөгөөд түүний хүү Франц Иоганн Штраус “Вальсийн хаан” хэмээн дэлхий даяар алдаршсан билээ.

1844 он

Францын нэрт зохиолч Александр Дюмагийн мөнхийн бүтээл “Шадар гурван цэрэг” романыг Парисын “Le Siecle” сонин цувралаар нийтэлж эхэлжээ.

1879 он

Германы Улме хотод суут эрдэмтэн Альберт Эйнштейн төржээ. Тэрээр 26 насандаа орчин үеийн шинжлэх ухаанд тэсрэлт гаргасан харьцангуйн онолоо нээж 1921 онд Нобелийн шагнал хүртсэн юм.

1887 он

А.Ульянов зэрэг хэсэг тэрс үзэлтэй сэхээтнүүд Оросын хаан III Александрын амь насанд халдан шархдуулсны дараа баривчлагдаж, улмаар цаазлуулжээ. А.Ульянов нь хожим ЗХУ-ыг үүсгэн байгуулсан В.Ленины төрсөн ах байв.

1965 он

Японы эрчүүдийн дунд Гэгээн Валентины өдөр бэлэг өгсөн бүсгүйчүүдээ хариу баярлуулж цагаан шоколад бэлэглэдэг уламжлал тогтжээ. Энэ баярыг “Цагаан өдөр” гэж нэрлэдэг аж.

1990 он

М.Горбачёв ЗХУ-ын анхны бөгөөд сүүлийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин