1516 оны энэ өдөр Нэгдсэн Испанийн анхны хаанаар Карл Габсбургийг өргөмжилжээ.
1781 оны энэ өдөр Одон оронч Уильям Гершель Тэнгэрийн ван гарагийг нээжээ.
1979 оны энэ өдөр Европт мөнгө санхүүгийн бодлого зохицуулагч байгууллага үүсчээ.
1930 онд 79 настай Пабло Пикассо 37 настай загвар өмсөгч Жаклин Роктой гэрлэжээ.
1869 онд оросын химич Д.Менделеев элементүүдийг атомын жин болон химийн бүтцийн төст байдлаар системчлэх туршилт зохиох ажлаа дуусгав. Энэ нь түүний 2 жилийн дараагаар эцэслэн гаргаж баталсан үелэх систмеийн эхний хувилбар байжээ.
1995 онд НҮБ-ын дээд хэмжээний уулзалтаар 182 орон бүх нийтээр ядуурлаас гарах чиглэлд хүчин чармайлт тавьж ажиллахаар шийдвэрлэжээ.
1969 онд америкийн Аполлон -9 хөлөг сансарт хөөрөв. Хөлөгт сансрын нисгэгч Ж. Макдивит, Р. Швейкарт, Д. Скот нар нисчээ.
Энэ өдөр төрсөн алдартанууд
1860 оны энэ өдөр Австрийн хөгжмийн зохиолч Вольф Гуго төржээ.
1720 онд швейцарийн байгальч, гүн ухаанч, петрбургийн шинжлэх ухааны академийн хүндэт гишүүн Шарль Бонне төржээ.
1840 онд францын зохиолч Альфонс Доде мэндэлжээ. Тэрээр “Тарасконигаас ирсэн Тартаренийн ер бусын явдал” инээдмийн зохиолоороо алдартай билээ.