Б.САНСАР

Холливудын од Леонардо Ди Каприо загвар өмсөгч Кэт Торрестэй үерхэх болсон тухай АНУ-ын шар хэвлэл шуугих боллоо. Шинэхэн хос харилцаагаа бусдаас чандлан нууцалж байсан ч хэвлэлийнхний хараанд нэгэнт өртжээ.

Тэр хоёр Каннын кино наадмын үеэр танилцсан гэх. Кэт Торрес саяхан сэтгүүлчидтэй уулзахдаа, “Лео үнэхээр гайхамшигтай. Энэ тухай сэтгүүлчдэд хэлсэн гээд тэр надад таагүй хандах байх аа. Уг нь бид хоёр хоорондын харилцааныхаа талаар хэнд ч ярихгүй гэж тохиролцсон юм” хэмээн ам алджээ.