1498 оны энэ өдөр Васко Де Гама нь одоогийн Мозанбикийн эрэгт хүрчээ.

1780 оны энэ өдөр Пенсильван муж нь боолчлолыг албан ёсоор хориглосон анхны муж болжээ.

1803 оны энэ өдөр Огайо нь АНУ-ын 17 дахь муж болжээ.

1867 оны энэ өдөр Небраска нь АНУ-ын 37 дахь муж болжээ.

1869 оны энэ өдөр Дмитрий Менделев нь химийн үелэх системийг

боловсруулжээ.

1943 оны энэ өдөр Монгол ардын цэргийн хэвлэх үйлдвэрийг байгуулсан

байна.

1947 оны энэ өдөр Олон улсын вюлютын фонд үйл ажиллагаагаа эхэлжээ.

1962 оны энэ өдөр Пакистан улс Ерөнхийлөгчийн засаглал тогтоосон шинэ үндсэн хуулиа баталжээ.

1966 оны энэ өдөр ЗХУ-ын сансрын “Венера-3” аппарат сугар гариг дээр буусан байна. Энэ нь өөр гариг дээр буусан сансрын анхны аппарат болжээ.

1999 оны энэ өдөр Генерал Олусеген Обасанжо Нигерийн Ерөнхийлөгчөөр сонгогджээ.

2003 оны энэ өдөр Рой Жонс боксын хүнд жингийн дэлхийн аваргын төлөө тэмцээнд Жон Руизийг хожиж аварга болжээ. Тэрээр боксын спортын 106 жилийн түүхэнд хөнгөн, дунд, хүнд жингийн аварга цол хүртсэн анхны тамирчин болсон байна.

Энэ өдөр төрсөн алдартанууд

Түүхэнд энэ өдөр алдарт төгөлдөр хуурч Фредерик Шопен мэндэлжээ

1810 оны энэ өдөр хөгжмийн романтизмын нэрт төлөөлөгч, Польшийн хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Фредерик Шопен мэндэлжээ.

1935 оны энэ өдөр МУАЖ, удирдаач, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа Улаанбаатар хотноо мэндэлжээ.

1994 оны энэ өдөр алдарт залуу дуучин Justin Bieber мэндэлжээ.

Эх сурвалж:www.zms.mn

Дэлгэрэнгүй мэдээллийг “UB лавлах 1617”-с авна уу.