Peter Voss / Sony World Photography Awards

Д.АРИУН

“Sony World Photography Awards 2016”-гийн сүүлчийн шатанд шалгарч үлдсэн шилдэг гэрэл зургуудын нэгд Монголын цаатан хүүхдүүдийн зураг багтсан байна. Энэхүү цаа унасан хүүхдүүдийн гэрэл зураг нь Германы гэрэл зурагчин  Петер Восс /Peter Voss/-ийн бүтээл аж.

“Sony World Photography Awards 2016”-д энэ жил 230 мянга гаруй бүтээл ирсэн гэж уралдааныг зохион байгуулах хороо мэдээлсэн байна. Дэлхийн халуун сэдэв болох Украйн дахь зөрчил мөргөлдөөн, Европод нүүрлээд байгаа дүрвэгсдийн хямралаас гадна нисгэгчгүй онгоц болон усан доор авсан гэрэл зургууд энэ жилийн тухайд олон байсан талаар theguardian.com өнгөрсөн долоо хоногт мэдээлжээ.

Сүүлийн шатанд шалгарсан бүтээлүүдийг Лондоны Сомерсет Хауст дөрөвдүгээр сарын 22-ноос тавдугаар сарын 8 хүртэл дэлгэн үзүүлэх аж.

Эх сурвалж: www.zms.mn