Онцлох үйл явдалууд

  • 2001 онд дэлхийн хамгийн өндөр настай ихрийн нэг японы иргэн Кин Кани 108 настайдаа өөд болжээ. Түүний эгч Кин Нарита 2000 оны нэгдүгээр сард 107 настайдаа нас барсан ажээ.
  • 1991 онд Персийн булангийн дайн эхэлснээс 42 хоногийн дараа, АНУ, түүний холбоотнууд болон Ирак гал нээхээ зогсоожээ.
  • 1933 онд Германы парламентын байр рейхстагт гал гарсны маргааш нь Адольф Гитлер ерөнхийлөгч Пауль Фон Гинденбургийг хувь хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх, цуглаан зохион байгуулах эрхийг түр зогсоох зарлигт гарын үсэг зурахыг ятгажээ.
  • 1922 онд Британи улс Египетийн тусгаар тогтнолыг албан ёсоор зарласан боловч Суэцийн суваг болон тус орны батлан хамгаалахыг хяналтандаа хэвээр байлгахаар тусгажээ.

Энэ өдөр төрсөн алдартанууд

  • 1984 оны энэ өдөр викториа секретийн сахиусан тэнгэр, чехийн загвар өмсөгч Karolina Kurkoba мэндэлжээ. Тэрбээр 2009 онд супер модель шагнал хүртэж байжээ.
  • 1977 оны энэ өдөр “Linkin park" хамтлагийн басс гитарчин Dave Phoenix Farrell мэндэлжээ.