Үсээ байнга сэндсдэж, индүүдэх, буруу самаар самнах, наранд хамгаалалтгүй явах, үсэндээ хангалттай тэжээл өгөхгүй байх гээд бидний анзаардаггүй маш олон зүйлээс болж  бидний үс өнгөө алдаж, хугарч гэмтдэг. Ийм ч учраас үсээ зөв арчлах нь зайлшгүй чухал зүйлийн нэг юм. Гэрийн нөхцөлд бэлтгэх боломжтой үс ургуулах хялбар арга нь таны мөнгийг хэмнэхээс гадна ямар ч хор нөлөөгүй юм

Төмс нь кальци, төмөр, кали, уургаар баялаг тул үсийг биежүүлж, ургуулдаг.

Орц:

Төмсний шүүс- нэг аяга

Өндөг- нэг ширхэг

Зөгийн бал- бага зэрэг

Төмсний шүүсээ өндөг, зөгийн балтайгаа хольж, маш сайн хутгана. Зуурмагаа үсэндээ түрхээд хоёр цаг байлгасны дараа үсээ зайлна. Дараа нь зөөлөн шампунаар угаана.

Энэ арга нь үс нь шингэрч байгаа хүмүүст маш тустай.

Эх сурвалж:www.polit.mn