1938 оны энэ өдөр Нью-Жерси мужийн Аргингтон хотноо нейлон буюу нийлэг эдийг анх удаа гарган авч, шүдний сойзонд ашиглаж эхлэв.

1974 оны энэ өдөр Пакистан улс Бангладешийн /хуучин зүүн Пакистан/ тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрлөө.

1997 онд  дэлхий даяар шуугиан дэгдээсэн мэдээлэл түгэв. Ион Уилмур тэргүүтэй Эдинбургийн эрдэмтэд клонацын аргаар хонь гарган авснаа мэдэгдсэн юм. Хонийг Долли гэж нэрлэлээ.

2000 онд Пенсильвангийн их сургуулийн эрдэмтэд эртний бактери илрүүлжээ. Тэдний тооцоолсноор энэ бактери 250 сая жилийн настай юм байна.

1859 онд Киевт амралтын өдрөөр ажилладаг дунд сургууль нээгдсэн байна.

1748 онд орост анхны хиймийн лаборатори байгуулагдав. Энэ лабораторийг М. Ломоносов байгуулсан юм.

Энэ өдөр төрсөн алдартанууд

1942 оны энэ өдөр америкийн алдарт зөгнөлт зохиолч Майкл Крайтон мэндэлжээ.

1960 оны энэ өдөр Японы хунтайж Нирохито мэндэлжээ.

1952 оны энэ өдөр холливудын алдарт жүжигчин Жеф Голдблум мэндэлжээ. Тэрээр “Ялаа”, “Юрийн галавын цэцэрлэгт хүрээлэн” зэрэг кинонд тоглож алдаршсан юм.

1901 онд Орос, зөвлөлтийн зохиолч А.Фадаев төржээ.