Д.АРИУН

Гэрэл зургийн сэтгүүлчдийн нэр хүндтэй, томоохон уралдааны нэг “World Press Photo” 2015 оны шилдэг бүтээлүүдээ шалгаруулан зарлалаа. Энэ жил 59 дэх удаагаа болж байгаа “World Press Photo” уралдаанд дэлхийн 128 орны 5775 гэрэл зурагчны 82954 гэрэл зургаас шүүгчдийн бүрэлдэхүүн шалгаруулалт хийжээ. Шүүгчдийн бүрэлдэхүүн энэ оны хамгийн шилдэг гэрэл зургаар Австралийн гэрэл зурагчин Уоррен Ричардсоны “Шинэ амьдралын итгэл найдвар” бүтээлийг шалгаруулан “Оны гэрэл зураг” хэмээн энэ хоёрдугаар сарын 17-нд зарласан билээ.

Европ тивийг нөмөрсөн дүрвэгсдийн асуудлыг хөндсөн энэ гэрэл зургийнхаа түүхийг Уоррен Ричардсон “Хэдэн өдөр хилийн шугам хавиар явж, хоносон. Тэгж явж байгаад хилийн торны завсраар нялх хүүхдийг дамжуулж өгч байгаа эрэгтэй хүнийг олж харсан” гэж ярьжээ. Энэхүү гэрэл зурагт 2015 оны наймдугаар сарын 28-нд Серби-Унгарын хил дээр болж байгаа үйл явдлын нэгээхэн хэсэг буужээ.

 Уоррен Ричардсон нь Зүүн Европод ажилладаг чөлөөт сэтгүүлч гэрэл зурагчин аж.

[caption id="attachment_28526" align="alignright" width="750"]2-21-9a1 Фото Уоррен Ричардсон[/caption]

Дүрвэгсдийн асуудал “World Press Photo”-д шилдгээр шалгарсан олон бүтээлд тусгалаа олжээ. Оросын гэрэл зурагчин Сергей Пономарев мэдээний төрөлд дүрвэгсдийн амьдралыг хальснаа буулгасан цуврал бүтээлээрээ нэгдүгээр байр эзэлсэн байна.

[caption id="attachment_28527" align="alignright" width="750"]2-21-9a2 Фото: Сергей Пономарев - Грекийн Лесбос арлыг зорин ирж байгаа дүрвэгсдийн завь.[/caption] [caption id="attachment_28528" align="alignright" width="750"]2-21-9a3 Фото: Сергей Пономарев - Загребын галт тэрэгний буудал дээр. Галт тэргэнд суух гэж байгаа дүрвэгсэд.[/caption]