А.НОМУУНДАРЬ
Английн Бристол хотын ойролцоох Винфордын бага сургуульд лабрадор үүлдрийн нэгэн нохой уншиж сурчээ. Нохойн нэрийг Фэрни гэдэг бөгөөд тэр суу, хэвт, өнхөр, эргэ, гэсэн дөрвөн үг уншиж чаддаг гэнэ. Түүний сургагч эзэн Ник Гарланд тус сургуульд бага ангийн багшаар ажилладаг бөгөөд нохойгоо таван сартай байхаас нь сургууль дээр авчирч сургаж эхэлсэн байна. Тэрээр: “Фэрниг үг таниулж сургах нь төсөөлснөөс амархан байсан. Үргэлжлүүлэн сургуулалт хийвэл хорь гаруй үг уншиж сурах боломжтой. Түүнийг сургуульд авчирч сургасан нь хэрвээ нохой үг уншиж чадаж байвал хүүхдүүд ч бас чадна гэсэн урам өгөх зорилготой юм” гэжээ. Найрсаг гөлөг сурагчидтай хамт хичээлд сууж, тэдэнд сурах урам зориг хайрладаг байна.
[caption id="attachment_28101" align="aligncenter" width="620"]