Ж.АНУ
“Риддик” кино өнөөдрөөс эхлэн “Өргөө” кино театрт үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тэгвэл энэ киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин Вин Дизелийг нас барсан тухай мэдээлэл энэ долоо хоногт АНУ-д тарсан юм. Энэ мэдээ мэдээж түүний шүтэн бишрэгчдийг цочирдуулсан нь тодорхой. Гэвч энэ нь ташаа мэдээлэл гэдгийг жүжигчин өөрөө нийтэд мэдээлсэн байна. Одоогоор хэн, хаанаас ийм мэдээ тараасан нь тодорхойгүй байгаа юм.