Т. ДАЛАЙ

Хатаж хагарсан уруул тань эмчилгээний тос, бальзам түрхээд ч хэвэндээ л байна уу.  Тэгвэл уруулыг тань хурдан хугацаанд аврах нэгэн арга бий.  Гэмтсэн уруулыг зөгийн балаар маск тавьж эмчилнэ. Бага зэрэг зөгийн балыг урууландаа түрхээд 15-20 мин байлга. Зөгийн бал уруулаас урсахааргүйгээр түрхээрэй.

Энэ бүтээгдэхүүн нь уруулын арьсанд гүн чийгшил өгч, хуурай арьсыг нь гуужуулдаг үйлчилгээтэй юм. Амтат маскаа авахдаа долоож болохгүй шүү. Угаах эсвэл нойтон салфеткаар арчаарай.. Одоо таны уруул нэмэлт чийгшил авах ёстой. Маскны дараа вазелин, бальзам гэх мэт бүтээгдэхүүнийг урууландаа түрхээрэй.

Эх сурвалж:www.polit.mn