Суут хөгжмийн зохиолч Вольфганг Амадей Моцарт 1756 оны 1-р сарын 27-ны өдөр Австри улсын Сальцбургхотод төржээ. Түүний эцэг Леополд Моцарт нь алдартай хөгжмийн зохиолч, сурган хүмүүжүүлэгч байсан төдийгүй тэр үеийн Сальцбургийн шашны байгууллагын хийл хөгжмийн гарамгай сайн багш байсан юм. Моцарт нь эгч Наннерлын хамтаар хөгжмийн гүнзгийрүүлсэн дасгалаа 6 нас хүртлээ давтдаг байсан ба тухайн үеийнхээ өсөж яваа хөгжмийн зохиолчдын нэг төдийгүй даралтат хөгжмийг гайхамшигтай эзэмшсэн нэгэн байсан юм. 1762 онд Леополд хүүгээ Венна хот дахь эзэн хааны ордны хөгжимчин болгосон ба 1763-1766 оны хооронд Европыг хөндлөн гулд тойрсон хөгжмийн тойрон аялалаа үргэлжлүүлэн хүүхдүүдээ харгалзан явсан гэдэг. Моцарт тэр үед даралтат хөгжмөөр гайхалтай тоглодгоороо алдаршсан ба үүгээрээ хөгжмийн салбарт ул мөрөө үлдээж чадсан гайхалтай хөгжмийн зохиолч бас түүнийг хөгжүүлэгч хүүхэд байсан юм.
Сальцбург ба Итали 1766-1773. Моцарт 10-аас 17 нас хүртэлх хугацаандаа ихэнхдээ алдартай өөрөөсөө ахмад мэргэжилтэнүүдийг гүйцэж очсон бөгөөд хөгжмийг арга барилаараа тэднийг нэгэнт хол хаяжээ. Тэрээр 1766-1769 онд Латин болон Сальцбургт байж хөгжмийн сургуулийн хөгжмийн зохиолын ажлыг бичдэг байсан ба тэр үедээ тvvний анхны дуурь болох Bastien und Bastienne ба Buffa La Finta Semplice-г туурвисан юм.
1885 оны энэ өдөр Немцийн инженер Маннеман цувмал ган турбагаа патентлуулжээ.
1924 оны энэ өдөр Өдрийн 16 цагт Владимир Ленины занданшуулсан шарилыг Кремийн дэргэдэх бунханд байрлуулав.
1983 оны энэ өдөр Японд дэлхийд хамгийн урт буюу 54 км урт усан доогуурх хонгил нээгдсэн.
1987 оны энэ өдөр Монгол улс АНУ-ын хооронд дипломат харилцаа тогтоожээ.
Энэ өдөр төрсөн алдартанууд
1756 оны энэ өдөр Хөгжмийн зохиолч А.Моцарт Австрийн жижигхэн хот Зальцбургт төржээ.
1836 оны энэ өдөр Английн нэрт зохиолч Льюис Кэрролл мэндэлжээ.