1907 оны энэ өдөр Индиан гаралтай Чарльз Куртис нь анх удаа Канзас мужаас сонгогдож сенатч болов.

1937 оны энэ өдөр Харьковын турбины үйлдвэр байгуулагджээ.

1964 оны энэ өдөр АНУ-ын Миссиссипийн анагаах ухааны төвд анх удаа амьтны эрхтэнг хүнд шилжүүлэн суулгах мэс ажилбар хийжээ.

2004 оны энэ өдөр Европын Mars express сансарын автомат станц таван км-ын гүнд нэвтрэх хүчтэй радарын тусламжтайгаар улаан нүдэн гаригийн өмнөд туйлд мөс, ус олжээ.

Энэ өдөр төрсөн алдартанууд 

1976 оны энэ өдөр Парисын захын хороололд морин тойруулгын багшийн гэрт Анри Луй Огюст Леже Рикер Де Монферран төржээ. Тэрээр оросын нэртэй уран барилгач Авгутс Агустович Монферран нэрээр алдаршсан юм. Тэрээр Петербургийн гол уран барилга Исаанкиевын сүм, Харшийн талбай дахь Александрын баганыг бүтээсэн ба энэ бүгдийнх нь төлөө I Николай хаан түүнд жилийн тэтгэврийг нь 5000 мянган рублиэр тогтоож 100 мянган рублиэр шагнаж  байжээ.