Б.САНСАР
Поп хөгжмийн ертөнцийг төвөггүй байлдан дагуулсан 29 настай дуучин Леди Гага кино урлагт ч мөрөө гаргаж эхэллээ. “Америкийн аймшгийн түүх” олон ангит кинонд тоглосон тэрээр дурын жүжигчин аваад байдаггүй “Алтан бөмбөрцөг” шагналыг саяхан гардсан билээ. Үүгээр зогсохгүй тэрээр “Оскар”-ын баримал ч гардаж болзошгүй тухай “Cinema” сэтгүүлд мэдээлжээ. Алдарт дуучны “Ан хийх талбар” (“The Hunting Ground”) баримтат кинонд зориулж бичсэн “Чамд тохиолдох хүртэл” (“Til It Happens To You”) зохиомж “Оскар”-ын шилдэг киноны хөгжмийн номинацид шалгаран үлдсэн байна.
[embed]https://www.youtube.com/watch?v=V6qXX82I-Hs[/embed]Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин