Б.САНСАР

Японы Хоккайдо арлын Ками-Ширатаки галт тэрэгний буудал цорын ганц зорчигч охины төлөө ажилладаг. Гурван жилийн өмнө хэт алслагдсан, хүн зорчдоггүй тус буудлыг хаахаар төлөвлөж байжээ. Гэвч зорчигч тээврийн компани тус буудлаас нэг сурагч охин сургуульдаа явдгийг мэдээд хаахаа түр азнасан аж. Тус буудал дээр галт тэрэг зөвхөн охиныг сургуульдаа явж, буцаж ирэхэд нь зогсдог байна. Ками-Ширатаки буудал 2016 оны гуравдугаар сард охин сургуулиа төгсөх хүртэл ажиллах гэнэ.

[embed]https://www.youtube.com/watch?v=lIhkSYlv-54[/embed]

Эх сурвалж: www.polit.mn