Ч.САНСАР

Зохиолчдын хороо  энэ зун найр, наадмын  урилга, заллагад дарагджээ.  Ой тэмдэглэсэн аймгуудын баяр арай гэж дуустал  саяхнаас айрагны баярт хэдэн тийшээ явах болсон байна. Тиймээс хэд хэдээрээ нийлэн гал болж явахаар зэхжээ. Энэ удаа  Ардын уран зохиолч П.Бадарч тэргүүтэй “Болор цом”-ын эзэд Дундговь аймгийн нутаг  Их газрын  чулуунд болох Олон улсын соёлын наадам,  “Айраг дагасан соёл”  нэртэй  айрагны  баярт  оролцохоор болсон. Мөн тэнд болдог таван минутын шүлгийн уралдаанд найрагчдыг өргөнөөр оролцуулах сургаар  бүгд тийшээ хошуурчээ. Тэгвэл Архангай аймгийн Хотонт сумын нутагт болох айрагны баяр, монгол ёс заншлын наадмын урилга давхцаж таарсан гэнэ. Иймд айрагны баярыг дагасан сэдэвчилсэн шүлгийн уралдаан зохиох болж, нэр бүхий найрагчид Архангайг зорих  болжээ.