1702 он
Орос, Шведийн хооронд 21 жилийн турш (1700-1721) үргэлжилсэн Умардын дайны явцад Б.Шереметевийн удирдсан Оросын цэрэг 1702 оны нэгдүгээр сарын 11-нд Эргстефийн тулалдаанд анх удаа томоохон ялалт байгуулсныг Москвад ёслол төгөлдөр тэмдэглэсэн байдаг. Эргстефийн тулалдаанд Б.Шереметевийн найман мянган цэргийн бүрэлдэхүүнд элсэн орсон халимагуудын морьт цэргийн хороо Шведийн гол хүчийг гэнэт довтлон ухрааж онцгой үүрэг гүйцэтгэжээ. Оросын тэр үеийн цэргийн түүхч В.Потто, “Намхан нуруутай, хар үстэй халимаг эр хурдан шаламгай хөдөлгөөнтэй, хараа хурц бөгөөд хэдэн хоногийн турш мориноосоо буулгүй давших чадвартай, явгарсан ч эрэмгий тулалддаг бөгөөд морьт цэргийн жинхэнэ төгс үлгэр дууриалал болой” хэмээн үнэлэн бичсэн байдаг ажээ.
532 он
Зүүн Ром буюу Византийн эзэнт гүрний нийслэл Константинополь хотын цэнгэлдэх хүрээлэнд сөрөг хүчнийхэн үймээн гаргаснаар тус улсын хаан Юстинианыг түлхэн унагаах хувьсгал эхэлжээ.
1569 он
Англид анх удаа Засгийн газраас санаачилсан хонжворт сугалааг бүх нийтэд зарлан худалдаж эхэлжээ.
1909 он
АНУ-д анх удаа эмэгтэйчүүдийн авто замын уралдаан эхэлжээ.
1919 он
Германы нийслэл Берлин хотноо коммунистуудын бослогыг цус урсган даржээ. Бослогын өмнөхөн “Спартакийн холбоо”-ны санаачилгаар үндсэн зорилтоо даян дэлхийн социалист хувьсгал хэмээн зарлан Германы коммунист намын анхдугаар их хурал болсны дээр бүх нийтийн ажил хаялт өрнөсөн байна. Коммунистууд Германы томоохон сонинуудын редакц байрладаг гудамжийг эзлэн авсны дараа тус улсын Засгийн газар онц байдал зарлан цэргийн хүчээр бослогыг дарж, босогчдын удирдагч Карл Либкнехт, Роза Люксембург нарыг баривчлан шүүх хуралгүйгээр цаазалсан юм.
1922 он
Канадын 14 настай хүү, чихрийн шижин өвчтэй Леонард Томпсон инсулин эмчилгээгээр уг өвчнөөс салсан анхны өвчтөн болжээ.
1926 он
NBC-дарга Grant Tinker мэндэлжээ.
1946 он
Эзэн хаан Зог хаан ширээнээс түлхэн унагасны дараа Албани улс коммунист дэглэмтэй бүгд найрамдах улс болсныг зарлажээ.
1962 он
Америкийн инээдмийн киноны жүжигчин, телевизийн од Kim coles мэндэлжээ.
1971 он
Греймийн шагналт хип хоп дуучин Mary J.Blige мэндэлжээ.
1972 он
Америкийн жүжигчин, телевизийн од Amanda peet мэндэлжээ.
1974 он
Өмнөд Африкт анхны зургаан ихэр хүүхэд мэндэлж байжээ.
1998 он
Тодд Элтрейж уран гулгалтын дэлхийн аварга болов.
2014 он
Арабын ертөнцөөс өөрийгөө хамгаалсан Израилийн бүхий л дайнд оролцон “Бульдозер” хоч авсан гарамгай цэргийн командлагч, хожим тус улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ариэль Шарон цус харван Тель-Авивын “Тель Ха-Шомер” эмнэлэгт ухаан оролгүй нас баржээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин