Б.ТҮШИГ
Одоогоос 120 жилийн тэртээ Францын нийслэл Парисын Капуцины гудамжин дахь “Гранд кафе”-д ах дүү Огюст, Луи Люмьер нар өөрсдийн зохион бүтээсэн синематограф аппаратаар анх удаа кино үзүүлжээ. Ах дүү хоёр цугларагсдад “Ла Сьот буудалд галт тэрэг ирсэн нь” баримтат, “Услагчийг усалсан нь” инээдмийн хэд хэдэн богино хэмжээний кино сонирхуулсан байна. “Ла Сьот буудалд галт тэрэг ирсэн нь” кино гарч эхлэхэд үзэгчид галт тэргэнд дайруулахаас айж суудлаасаа сандран босч зугтсан гэдэг. Тэр цагаас хойш кино нь дэлхийн хамгийн өргөн цар хүрээтэй урлагийн салбар болж хөгжсөн билээ.
1065 он
Их Британийн нйислэл Лондон хотноо Вестминстерийн ордон ашиглалтад оржээ. Тус ордонд Их Британийн бүх хааныг хаан ширээнд залах ёслол болсон юм. Вестминстерт түүнчлэн I Элизабет, Исаак Ньютон, Чарлз Дарвин зэрэг алдартай англи хаад, зохиолч, эрдэмтэн, хөгжимчдийг оршуулжээ.
1856 он
АНУ-ын 28 дахь Ерөнхийлөгч Томас Вудро Вилсон төржээ. Тэрээр Үндэстнүүдийн лиг байгуулах санаачилга гарган Нобелийн энх тайвны шагнал хүртсэн юм.
1869 он
АНУ-ын Маунт Вернон хотын иргэн Финли Семпл анхны зажилдаг бохийг бүтээжээ.
1895 он
Германы физикч Вилгелм Рентген онцгой туяа нээж, өөрийнхөө нэрийг өгөв.
1908 он
Италийн Сицили арлын Мессина хотын чанх дор Рихтерийн шаталбараар 7.5 баллын газар хөдөлж, улмаар 10 метрийн өндөр давалгаа бүхий далайн хар салхи дэгдсэнээр тус хот бүрэн устжээ. Үүрийн 5:20 цагт болсон газар хөдлөлтөөр Мессинагийн унтаж байсан 75 мянга гаруй оршин суугч амь үрэгджээ.
1971 он
Холландын шигшээ баг болон “Аякс”-ын довтлогч Йохан Кройф 24 насандаа дэлхийн шилдэг хөлбөмбөгчинд олгодог “Алтан бөмбөг” шагналын эзэн болжээ. 1974 онд тэрээр “Алтан бөмбөг”-ийг гурван удаа хүртсэн анхны хөлбөмбөгчин болсон юм.
1973 он
ЗХУ-ын тэрс үзэлтэн Александр Солженицыний “ГУЛАГ голдриг” ном Парист хэвлэгдэн гарчээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин