Хан-Уул дүүргийн VI хорооны эцэг, эхийн төлөөлөл
Удахгүй хичээлийн шинэ жил эхлэнэ. Тиймээс бид харъяаллынхаа дагуу хүүхдээ цэцэрлэгт явуулмаар байна. Хан-Уул дүүргийн зургадугаар хороонд байрлах 189 дүгээр цэцэрлэг нь өнгөрсөн оны аравдугаар сарын 2-нд нээгдэж үйл ажиллагаагаа эхэлсэн. Тус цэцэрлэг нь анх нээгдэхдээ 100 хүүхдийн орон тоотой, таван бүлэгтэй, нэг ангид 15 хүүхэд авна гэж байсан ч өөр хорооны хүүхдүүдийг авч байх ёстой хэмжээнээсээ хэтэрч ачаалал ихэссэн. 189 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Бямбасүрэн нь зөвхөн зургадугаар хорооны хүүхдүүдийг авна гэж хэлсэн ч өөрийн ах дүү болон танил талын арын хаалганы хүүхдүүдийг хахууль авч оруулсан. Хахууль авахдаа нэг хүүхдээс 40-50 мянган төгрөг, угаалгын машин, тоос сорогч, зурагт нэхэж авдаг. /анх нээгдэхдээ эцэг, эхийн хурал нэртэй цуглуулж хүүхдийн тоглоом, ус буцалгагч, зурагт, DVD, агааржуулагч, аяга таваг, хөшиг, цэцэрлэгийн тохижилтын бүх зүйлийг эцэг, эхийн хөрөнгөөр авсан/ Уух цайны аяга, тоглох тоглоом, эд зүйл гэх юмгүй ийм л цэцэрлэг анх нээгдсэн. Дүүргээс мөнгө төсөвлөж өгөөгүй хэмээн эцэг, эхчүүдэд хэлж мөнгө татаж энэ цэцэрлэгийг бүрэн тохижуулсан. Бид үр хүүхдээ явуулахын тулд хэрэгтэй бүхнийг нь өгсөн. Ингээд үйл ажиллагаа эхлээд удаагүй байхад цэвэр, бохир усны шугам нь хөлдсөн. Эцэг, эхчүүд бид усны асуудлыг дүүрэг болон зохих газарт нь өргөдөл, гомдол гаргасан ч арга хэмжээ авч өгөөгүй. Тиймээс бид өвлөөс хавар цэцэрлэг тартал зөөврийн ус зөөж үйл ажиллагааг нь хэвийн явуулсан. Энэ хугацаанд хүүхэд багачуудын эрүүл мэнд их зөрчигдөж байсан ч халдварт өвчин гараагүй. Тус цэцэрлэгийн эрхлэгч Бямбасүрэн нь багш, сурган хүмүүжүүлэгч нараа шилдэг мэргэжлийн багш нар гэж танилцуулж байсан ч нэг л багш мэргэжлийн бусад багш нь өөрийн танил талын мэргэжлийн бус хүмүүс болох нь сүүлд мэдэгдсэн. Тухайлбал, уран зохиолын багш хүртэл байсныг мэдсэнгүй. Эрхлэгч Бямбасүрэн нь 73 дугаар цэцэрлэгээс багш шилж сонгон ажиллуулсан. Үүнд хоёр настай ангийн туслах багш Одгэрэлийг 73 дугаар цэцэрлэгийн Амгалан багшаар сольсон. Өөрийн авч ажиллуулсан багш нар нь шилдэг гэх ч дөрвөн настай ангийн багш нар нь удаа дараа хүүхэд зодож, эцэг, эхийг хэлэхээр хүлээж аваагүй учир хүүхдээ цэцэрлэгээс гаргасан. Хүү маань ч цэцэрлэгтээ явах дургүй болсон. Энэ үйлдлийг цэцэрлэгийн эрхлэгчид хэлэхэд “Багш нэг удаа хүүхдэд гар хүрэх эрхтэй” гээд сууж байсан. Мөн багш Наранцэцэгийн хайхрамжгүй үйлдлээс болж гурван настай хүүхэд халуун цайнд түлэгдсэн. Ээж нь хоёр настай ангийн багш байсан учир энэ асуудлыг нууж дарсан. Иймд тус цэцэрлэгийн эрхлэгч Бямбасүрэнг сольж өгнө үү.