Ц.БАЯР
Хятадын Хубэй мужид малтлага хийж байсан судлаачид Тан гүрний үед хамаарах бололтой 1000 жилийн настай, 131 дүүжин авс бүхий шарилын газар илрүүлжээ. Түүхчдийн үзэж байгаагаар энэхүү өвөрмөц оршуулгын авс бүрийг модоор хийсэн байх агаад авсны хажуу хананд гаргасан нүхээр модон банз шургуулж бэхлээд, тусгайлан ухсан хаданд бэхэлсэн байжээ. Араатан амьтдад шарилыг хөндүүлэхгүй гэж ийнхүү авснуудыг дүүжилсэн бололтой хэмээн археологичид таамаглаж байна. Гэвч ямар аргаар хадны орой руу авсыг өргөж тогтоосон нь оньсого хэвээр үлдлээ. Хубэй мужийн удирдлагууд дүүжин австай энэхүү газрыг соёлын дурсгалт газар болгож зарлахаар төлөвлөж байгаа гэнэ.
Эх сурвалж:www.zms.mn