1271 оны энэ өдөр Их Монголын Хубилай хаан эзэнт улсаа Юан хэмээн нэрийдэж Хятадын Юан гүрний эхлэлийг албан ёсоор тавилаа.

1708 оны энэ өдөр 1-р Петр хааны тушаалаар оросын эзэнт улсын нутаг дэвсгэрийг найман мужид хуваажээ.

1787 оны энэ өдөр Джерси, АНУ-ын гурав дахь муж улс болжээ.

1798 оны энэ өдөр Эзэн хаан Павелын зарлигаар Петербургт мэс заслын академи байгуулжээ.

1892 оны энэ өдөр П.Чайковскийн "Шелкунчик" балетын анхны тоглолт болов.

1958 оны энэ өдөр Америкчууд хиймэл дагуулаар анхны дуу хоолойг дамжуулалт хийж байжээ.

1984 оны энэ өдөр Олныг шуугиулсан Терминатор кино албан ёсны нээлтээ хийжээ.

Энэ өдөр төрсөн алдартанууд

Энэ өдөр Оросын жүжигчин, алиалагч Юрий Никулин мэндэлжээ

1921 оны энэ өдөр Оросын жүжигчин алиалагч, зөвлөлтийн ардын жүжигчин, социалист хөдөлмөрийн баатар Юрий Никулин мэндэлжээ. Тэрээр  1921 оны арванхоёрдугаар сарын 18-нд Смоленск мужийн Демидов хотод жүжигчдийн гэр бүлд төржээ. Тэднийх 1925 онд Москвад нүүж ирсэн байна. 1939 онд цэрэгт татагдаж, эх орны их дайнд оролцжээ. 1946 онд ахлагч түрүүч цолтойгоор цэргээс халагдсан байна. Дайны дараа Москвагийн Цветной бульвар дахь циркийн алиалагчдын студид элсжээ. Төгссөнийхөө дараа тэгэхэд нэрд гарсан алиалагч Карандаштай хамт туслах жүжигчнээр ажиллах болсон байна. 1958 онд алиалагчийг кинонд тоглуулахаар урьжээ. Эхлээд “Гитартай бүсгүй”, “Миний найз, Колька” зэрэг кинонд туслах түрүүдэд тоглосон байна. ”Барбос нохой ба ер бусын уралдаан”, “Шурикт тохиолдсон явдал”, “Шурикийн бусад адал явдал” зэрэг кино нь индээмийн жүжигчний дүрийг  бататгаж өгсөн юм. Тэр  Гайдайн бүх инээдмийн кинонд тогложээ. “Эрдэнэ нуусан гар”, “Дээрэмчин өвөө нар” кино нь зөвлөлтийн киноны урлагийн сонгодог бүтээл болсон юм. Мөн тэрээр “Тэд эх орныхоо төлөө тулалдаж явсан юм”, “Дайнгүй хорин өдөр”, “Мухтар, нааш ир” киноны драмын дорвитой дүр бүтээжээ. ТВ-д Никулин “Цагаан тоть” нэвтрүүлэг хөтөлж, өөрийн шавхагдашгүй урын сангаас элдэв онигоо ярьдаг байсан юм. 1981 онд Юрий Никулин Цветной Бульвар дахь циркийн ерөнхий найруулагч болж, 1982 оноос  захирлаар нь ажиллажээ. Юрий Никулин 1997 оны наймдугаар сарын 21-нд Москвад нас барсан юм.

1946 оны энэ өдөр Америкийн кино найруулагч Стивен Спилберг мэндэлжээ.