Э.ЦЭЛМЭГ

“Харанга” хамтлагийн ахлагч Х.Лхагвасүрэн цахим ертөнцийн том нэгдэл  “Facebook” –т  өөрийн нэртэй хуудастай боловч өөрөө хөтөлдөггүй. Гэхдээ түүний хуудас  байнгын идэвхтэй байдаг. Түүний “Facebook” хуудаснаа одоогоор 9850 хэрэглэгч “Like” дарж нэгдээд байна. Тун удахгүй гишүүдийн тоо 10000 хүрэхтэй холбогдуулан тэрээр үнэнч фенүүддээ нэгэн бэлэг бэлджээ. 10000 дахь “Like” дарсан гишүүндээ гурван цомгоо бэлэглэх юм байна. Тэрээр энэ сарын 13, 14-нд Соёлын төв өргөөнд анхны бие даасан ”Морин хуур, Толин хул” тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтод  дуулах  дууны  саналыг “Facebook” хуудсаар дамжуулан санал асуулгаар шалгаруулсан билээ. Тоглолтын тасалбар худалдаанд гарсан бөгөөд онлайнаар худалдаалж байна.