Б.БАРС
1941 он
Арванхоёрдугаар сарын 7-ны үүрээр Японы нисэх хүчин Хавайн арлуудын Перл-Харбор дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазыг гэнэт довтлон АНУ-ын Номхон далайн флотын гол хүчийг устгажээ. Довтолгооны үеэр АНУ-ын дөрвөн линкор хөлөг онгоц, 188 нисэх онгоц устаж, дөрвөн мянга гаруй цэргийн албан хаагч амь насаа алдсан бол Япон ердөө 29 нисэх онгоцоо алджээ. Довтолгооны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Ф.Рузвельт Японд албан ёсоор дайн зарласан түүхтэй. Ингэснээр Европт ассан дэлхийн II дайнд бусад тивийн улс орнууд идэвхтэй татан оролцож эхэлжээ.
МЭӨ 43 он
Эртний Ромын нэрт уран илтгэгч, философич Марк Туллий Цицероны баруун гар болон толгойг нь тасдан цаазалжээ. Тэрээр олны өмнө Эртний Ромын эзэн хаан Марк Антонийг илээр шүүмжилж зүрхэлснээр ийнхүү цаазлуулсан гэдэг.
903 он
Арабын одон оронч Абд Рахман Ас-Суфи мэндэлжээ. Тэрээр Европын эрдэмтэд телескоп дурангийн тусламжтайгаар Андромедын мананцрыг нээхээс даруй долоон зууны өмнө тус мананцрын тухай дэлгэрэнгүй бичиж байжээ.
1237 он
Чингис хааны ач Батын удирдсан Монголын цэрэг Оросыг түрэмгийлэхээр цөмрөн оржээ.
1764 он
Оросын хатан хаан II Екатеринагийн шийдвэрээр Санкт-Петербург хотноо Эрмитаж музейг үүсгэн байгуулжээ. Дэлхийн томоохон музейнуудын нэг болсон Эрмитажийг өдгөө жил бүр таван сая гаруй хүн үзэж сонирхдог ажээ.
1787 он
АНУ-ын Үндсэн хуулийг батлан соёрхсон Делавэр тус улсын анхны муж болжээ. Иймд Делавэрыг “анхдагч муж”, “эрдэнэт муж” гэж хүндлэн нэрийддэг байна.
1956 он
Америкийн хамгийн алдартай цагаан арьст сагсан бөмбөгчдийн нэг, гурван удаа НБА-гийн шилдэг тоглогч болж байсан Ларри Бёрд төржээ.
1732 он
Лондон хотноо Их Британийн эзэн хааны театр, алдарт “Ковент-Гарден”-ыг нээх ёслол болжээ. Хоёр удаа түймэрт автан бүрэн шатаж байсан тус театрыг бүрэн засварласны дараа 1999 онд дахин нээсэн байна.
1988 он
Өглөөний 11:41 цагт Арменийн хойд хэсэгт маш хүчтэй газар хөдөлж Спитак хотоос гадна 58 тосгон газрын хөрснөөс арчигджээ. Байгалийн аймшигт гамшгийн улмаас 25 мянган хүн амь үрэгдэж, 19 мянган хүн хүндээр бэртэж, 530 мянган хүн гэр оронгүй болжээ. Манай улс Арменид харамгүй тусламж үзүүлж, “Панкипсин” зэрэг эм, эмийн бэлдмэл, гэр, дулаан хувцас, хоол хүнс зэргээр тусалж, сүйдсэн хот суурингуудыг сэргээн босгоход барилгачдаа илгээсэн билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин